Манай улсын хэмжээнд жилд хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн 100 орчим тохиолдол бүртгэгддэг байна- Хэдийгээр хүүхдүүдийн хавдрын шалтгаан тодорхойгүй байдаг ч химийн эмчилгээний бодисууд, йонжуулагч цацраг зэргээс болж өвчлөх магадлалтай аж
- Цусны хавдартай нэг хүүхдэд төрөөс сард халамжийн мөнгө гэж 240 мянга төгрөг өгдөг ч энэ нь юунд ч хүрэлцдэггүй
- 2030 он гэхэд хавдартай хүүхдүүдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш болгож, эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ
Уг нь хүүхдийн хавдрыг эрт оношлуулж чадвал бүрэн эдгэрдэг сайн талтай аж. Гэхдээ хүүхдийн хавдрын шалтгаан тодорхойгүй байдаг учраас урьдчилан сэргийлэх боломж хязгаарлагдмал гэдгийг эмч нар хэлж байна. “Ээж ээ, би удахгүй эдгэрээд эмнэлгээс гарна, тийм ээ” хэмээн жижигхэн гараараа халзан толгойгоо илж буй хүү бол хавдартай тэмцэгч Э. Тэрбээр цусны хорт хавдрын улмаас байсхийгээд л эмнэлэгт хэвтдэг болоод уджээ. Э хамраасаа цус гоожихоос хамгийн их айдаг. Эмчилгээ хийлгэсний дараа хэсэгтээ өвчнөө мартах нь бий. Түүнийг айлгадаг цус хэсэгтээ үзэгдэхгүй болохоор сэтгэл санаа ч тайван байдаг гэж асран халамжлагч нь нэгэнтээ хэлж байсан. Түүн шиг цөөнгүй хүүхэд энэ өвчинтэй нүүр тулж буй. Жирийн нэг хатгаа өвчнийг бодвол хавдар удаан хугацааны эмчилгээ шаарддаг өвчин. Бас сэтгэл санааны байдал, тэсвэр тэвчээр, өрх гэрийн эдийн засгийн боломж гээд хавдрыг давж гарахад олон хүчин зүйл нөлөөлнө. Хүүхэд багаар бодоход гурван сар эмнэлэгт хэвтэх тохиолдол гарна. Энэ хугацаанд ээж ажлаа орхихоос өөр аргагүйд хүрдэг. Заримдаа найман сар ажил хийж чадахгүй байх тохиолдол ч гарах нь бий. Гэтэл өвчтэй зовлонтой үед ганц хүний цалингаар амьдарна гэдэг амаргүй. Хүүхэд л эдгэрч байвал болоо доо гэсэн ууч сэтгэлээр ханддаг ч заримдаа өөрийн эрхгүй бухимдах үе гардаг тухай нэгэн ээж ярьж суусансан. Удаан хугацаанд эмчилгээ хийлгээд эмнэлгийн хараат амьдардаг болсноор гэр бүл салах үзэгдэл ч гардаг байна. Зарим эрчүүд шантрахдаа хүүхдээ ээжид нь даатган хаяад явах ч тохиолдол гардаг тухай эмч нар хэлж байв. Хавдар хэмээх аюулт өвчин зарим хэсгийг нь ийн сөхрүүлж буй. Манай улсын хэмжээнд жилд хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн 100 орчим тохиолдол бүртгэгддэг байна. Статистик сөхвөл улсын хэмжээнд 2014 онд 556 хүүхэд хавдартай байсан бол 2018 онд 702 болж нэмэгджээ. Хүүхдийн хавдрын тохиолдол жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа учраас одооноос анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг эмч нар онцлов. Уг нь хүүхдийн хавдрыг эрт оношлуулж чадвал бүрэн эдгэрдэг сайн талтай. Гэхдээ хүүхдийн хавдрын шалтгаан тодорхойгүй байдаг учраас урьдчилан сэргийлэх боломж хязгаарлагдмал гэдгийг эмч нар хэлж байна. Монгол хүүхдүүдийн дунд мэдрэлийн эс, тархи, нүд, булчирхай, зөөлөн эд, ясны хавдар цөөнгүй тохиолдож буйг эмч нар хэллээ. Хэдийгээр хүүхдийн хавдрын шалтгаан тодорхойгүй байдаг ч химийн эмчилгээний бодис, ионжуулагч цацраг зэргээс болж өвчлөх магадлалтай аж. Тиймээс пестицид зэрэг химийн бодистой харьдаг хүмүүс жирэмсэн үедээ ургийн байдлаа сайн хянуулах шаардлагатай юм байна. Нүдний хавдар цэвэр удамшдаг гэдгийг мэргэжлийн эмч хэллээ. Ээж, аавынх нь хэн нэг нь нүдний хавдраар өвчилж байсан бол хүүхдэд удамшдаг аж. Энэ бол хүүхдүүдэд тохиолддог хавдрын хамгийн хүнд хэлбэр. Монголд эмчлэх боломжтой гэж үздэг дийлэнх хүмүүс хүүхдийн нүдний хавдрыг гадагшаа явж эмчлүүлэх сонирхолтой байдаг байна. Энэ нь манай эмчилгээний арга барил хүмүүст гологддог учраас хөгжингүй орны эмч нараар эмчлүүлэх хүсэлтэй байдгийг эх сурвалж өгүүлсэн. Насанд хүрсэн хүмүүст зориулсан төсөл хөтөлбөр цөөнгүй байдаг бол хавдартай хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөр, бодлогын баримт бичиг харамсалтай нь байдаггүй гэж төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд хэлж байв. Олон улсад хүүхдийн хавдартай тэмцэх бодлого чиглэл нь маш тодорхой байдаг байна. Тиймээс хүүхдийн хавдартай тэмцэх бодлого үгүйлэгдэж буйг Хавдартай тэмцэх зөвлөлийнхөн хэллээ. Манай улсын хэмжээнд хавдрын өвчлөл элбэгшиж байна. Тиймээс хавдартай тэмцэхэд хүн бүрийн үүрэг оролцоо чухал байгаа юм. Бараг л хүн бүрийн гэр бүл, хамаатан садны нэг нь хавдар хэмээх аюулт өвчнөөр шаналж байна. Тухайн өрхийг хамгийн их хохироодог, эдийн засгийн ядууралд өртүүлдэг, сэтгэл зүйн уналт, стресст оруулдаг өвчин бол хорт хавдар. Хорт хавдрын эмчилгээнд дэлхий нийтээрээ жил бүр 1.16 их наяд ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоолол гаргажээ. Манай улсын дундаж амьдралтай айлын хувьд хүүхэд нь хавдраар өвчиллөө гэхэд дор хаяж сард хоёр сая гаруй төгрөг зарцуулдаг юм байна. Цаашлаад гаднын оронд очиж эмчлүүлсэн тохиолдолд багаар бодоход 100 орчим сая төгрөг шаардагддаг аж. Цусны хавдартай нэг хүүхдэд төрөөс сард халамжийн мөнгө гэж 240 мянган төгрөг өгдөг ч энэ нь юунд ч хүрэлцдэггүй байна. Иймээс хүүхдийн хавдрын эмчилгээ, нийгмийн асуудлыг төрийн бодлогод тусгаж өгөх ёстой гэсэн байр суурийг эмч нар илэрхийлсэн юм.
Хавдартай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлдэг ч хүүхдийн өвчлөлийг тусгаагүй байдаг
Хүүхэд багаар бодоход гурван сар эмнэлэгт хэвтэх тохиолдол гарна. Энэ хугацаанд ээж ажлаа орхихоос өөр аргагүйд хүрдэг. Заримдаа найман сар ажил хийж чадахгүй байх тохиолдол ч гарах нь бий. Гэтэл өвчтэй зовлонтой үед ганц хүний цалингаар амьдарна гэдэг амаргүй. Хүүхэд л эдгэрч байвал болоо доо гэсэн ууч сэтгэлээр ханддаг ч заримдаа өөрийн эрхгүй бухимдах үе гардаг тухай нэгэн ээж ярьж суусансан. Удаан хугацаанд эмчилгээ хийлгээд эмнэлгийн хараат амьдардаг болсноор гэр бүл салах үзэгдэл ч гардаг байна.
“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай хүүхдийн хавдрын асуудлаар ярилцлаа.
-Хүүхдийн хавдрын эмчилгээ хэр үр дүнтэй байдаг вэ. Эм тарианы хүрэлцээ хангамж ямар байдаг бол?
-Насанд хүрсэн хүнийг бодвол хүүхдийн хавдрын эмчилгээ үр дүн сайтай байдаг. Эрт илрүүлээд эмчилж чадвал сайн эдгэрдэг. Томчууд бол хавдраас сэргийлэх боломжтой. Харин хүүхдийн хавдрын шалтгаан тодорхой биш учраас урьдчилан сэргийлэхэд түвэгтэй байдаг. Хүүхдийг эхийн хэвлийд байхад гаднын ямар нэгэн зүйл нөлөөлснөөс хавдраар өвчилдөг гэж үздэг. Сүүлийн үед их тохиолдож буй нүдний хавдар удамшиж байна. Хавдрын генүүд идэвхжвэл хүүхэд хавдраар өвчлөх эрсдэлтэй.
-Олон улсад хүүхдийн хавдартай тэмцэхэд ямар арга хэмжээ авдаг вэ. Эмчилгээ, оношилгоонд хэр дэвшил гарч байна?
-Дэлхийн түвшинд 2018 оноос л хүүхдийн хавдрын талаар идэвхтэй ярьж байна. Хүүхдийн хавдрын эмчилгээний чанар хүртээмж хөгжиж буй болон хөгжсөн оронд маш ялгаатай байна гэж ДЭМБ үзсэн. Тус байгууллагаас Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш болгож, эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ядуу буурай оронд хүүхдийн хавдрын тохиолдлын 20 хувийг эмчилж байхад хөгжсөн оронд 80-90 хувийг нь эмчилж байна. Манай орны хувьд хүүхдийн хавдрын өвчлөлийн бүртгэлийг сайжруулах хэрэгтэй байгаа. Олон улсын стандартын дагуу бүртгэл мэдээллээ бэлтгэж, нэгтгэж байж манай мэдээлэл үнэн зөв болно. Олон улсын мэдээллээс харахаар Монголынх Африкийн орнуудтай ижил түвшинд байгаад байдаг. Гэтэл харьцуулаад үзэхээр хамаагүй сайн байгаа шүү дээ. Бид өнөөдрөөс хүүхдийн хавдрын асуудалд анхаарлаа хандуулахгүй бол оройтно.
-Хорт хавдар эдийн засагт маш хохирол учруулдаг өвчин. Олон өрх үүнээс болж ядууралд өртөж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Бид хорт хавдраас болж нэг ч гэр бүл ядууралд өртөх ёсгүй гэж үздэг. Өмнө нь өвчлөл байсан ч гэсэн сошиалаар хандив гуйдаг үзэгдэл байгаагүй. Гэтэл сүүлийн үед хорт хавдраар өвдсөн хүүхдүүдэд зориулсан хандивын аян өрнөх боллоо. Энэ нь Монголд зарим төрлийн хавдрыг эмчилж чадахгүй байгаатай бас холбоотой байх. Тиймээс төр засаг гэж байдаг юм бол нэг ч гэсэн гэр бүлийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах ёстой. Ингэхийн тулд тодорхой бодлого байх шаардлагатай. Хавдартай тэмцэх хөтөлбөр хэрэгждэг ч хүүхдийн өвчлөлийн тухай дурдагдаагүй байдаг. Эрүүл мэндийн салбарын бодлого нь халдварт бус өвчин рүү чиглэдэг. Харин хүүхдийн хавдрын эмчилгээ, оношилгооны асуудалд анхаарал хандуулдаггүй. Хүүхдийн хавдрын эмчилгээ маш урт хугацаа шаарддаг. Үүнийг дагаад гэр бүлийн амьдрал хэцүүдэж байна. Нэг нь хөдөө мал маллах, ээж нь хотод удаан байж хүүхдээ эмчлүүлэх, мөн хүүхдийн хичээл сургууль орхигддог гээд цогцоор нь бодлогод тусгах асуудал гарч ирсээр байна.
Засгийн газрын мэдээ