Шри Ланкад шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнийг “News 1st” телевиз иш татан мэдээлжээ.
Өвчтөн 43 настай БНХАУ-ын иргэн байсан бөгөөд өвчний голомт болсон Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотоос Шри Ланкад ирсэн байна.
Өвчтөн эмэгтэйн 1 дүгээр сарын 25-нд халдвартын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа өгсөн коронавирусний шинжилгээ нь эерэг гарсан байна.