Сэтгэцийн эмгэг, өвчин гэдэг хүнийг тэр чигт нь нийгмээс тусгаарлчихдаг гэвэл бас буруу юм. Учир нь байгаль ямар нэг юм авбал, түүнийгээ заавал нөхдөг гэж олон хүн үздэг. Үүнийг сэтгэцийн эмгэгтэй олон суут хүний жишээ дээрээс харж болно. Сэтгэцийн эмгэгтэй зарим хүн математикийн гайхамшигтай чадвар, эсвэл агуу их зураач, чадварлаг тамирчин байж чаддаг. Тэгвэл ямар сэтгэцийн эмгэгтэй хүмүүст бурхан ямар ур чадвар хайрладаг вэ?
1. Шизофрен нь математикийн ер бусын чадвартай болгодог
Математикийн олон суутан шизофрений гажигтай байдаг гэвэл та гайхах байх. Исландын Рейкьявикийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн нэг судалгаагаар математикийн салбарын оюутнуудын ихэнх нь шизофрений хам шинжид нэрвэгдсэн болох нь тогтоогджээ. Дэлхийн суут математикчдын нэг Жо Нэш мөн л шизофрентэй хүн байжээ. Түүний энэ сэтгэцийн гажиг нь түүнд олон амжилтад хүрэхэд нь тусалсан гэж болно. Энэ агуу хүний тухай “Гайхалтай оюун ухаан” хэмээх нэртэй кино хийсэн билээ. Тархины шизофрен нь хүний харааны ойлголтыг өөрчлөн, бодит байдлыг өөрчилж, математик сэтгэлгээ рүү нь илүү түлхүү хөгжүүлдэг байна. Тэгэхээр та математикт нэг их амжилт гаргахгүй байгаа бол сэтгэл зовоод хэрэггүй, та эрүүл л байна гэсэн үг.
2. "OCD" буюу бүх зүйлийг төгс байлгах сэтгэцийн өвчин хүнд гайхалтай ой санамж өгдөг
Бүх зүйлийг төгс байлгах гажиг нь тухайн өвчтөнд ер бусын ой санамж бий болгох чадвартай гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Өвчтөний тархины ой санамжийн нэг хэсэгт өөрчлөлт орсноос ийм явдал болдог байна. Ийм гажгийн үед өвчтөнүүд илүү их ой санамжийн чадвартай болж, янз бүрийн үйл явдал, эд зүйлийг хийсвэрлэн бодох чадвартай болдгийг судалгаагаар тогтоожээ. Өвчтөнд 320 үгтэй бичвэр өгч туршихад ийм өвчтэй хүн түүний 280 үгийг нь яг цээжилсэн байжээ.
3. Хувь хүн олон хуваагдах сэтгэцийн өвчин
Хувь хүн олон хуваагдах гэх өвчин нь сэтгэцийн өвчлөлийн хамгийн ховор бөгөөд сонирхолтой үзэгдэл юм. Энэ нь нэг хүний дотор өөр хоорондоо огт адилгүй хэд хэдэн хүн буюу зан чанар нуугдаж байдаг өвчин ажээ. Ийм өвчтэй хүн ямар нэгэн үйл гүйцэтгэж чадахгүй бол дотор нь байдаг өөр нэг хүнээ гарган ирж анхны хүний чадаагүйг гүйцэтгүүлж чаддаг.
Мөн ийм сэтгэцийн өвчтэй хүний бас нэгэн гайхалтай гэмээр чадвар бол бие эрхтний өвчин мэдрэхгүй байх явдал юм. Ийм өвчтэй нэгэн хүн осолд орсон хэрнээ эмнэлэгт очоод огт өөр авир гаргаж өвчнөө мэдрэхгүй байсан тохиолдол бий.
4. "АDHD" буюу анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй хүн илүү бүтээлч байдаг
Ийм гажигтай хүн ердийнхөөс илүү эрч хүчтэй, бүтээлч болох нь бий. Анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй сэтгэцийн гажиг нь хүнийг эргэн тойрноо илүү өргөнөөр буюу илүү бүтээлч өнцгөөс нь хардаг болгодог бөгөөд тэр хэрээрээ хүнийг хэвийн биш шийдвэр гаргахад хүргэдэг байна. Хэдий ийм өвчтөн математикийн энгийн бодлогыг бодож чадахгүй ч, урлагийн болоод ер бусын ямар нэг зүйл бүтээхдээ сайн болдог байна. Жим Керри, Курт Кобейн, Жастин Тимберлейк, Уилл Смит гээд олон жүжигчин ийм өвчний хам шинжтэй гэдгийг та мэдэх үү?
5. Туреттын хам шинж ер бусын нарийвчлалтай болгоно
Туреттын хам шинж нь тархины мэдрэлийн тогтолцоонд хүчтэй лугшилт бий болгож улмаар хүнийг өөрийн хүсэл зоригоос гадуур, хяналтгүй болж янз бүрийн үйлдэл хийхэд хүрдэг. Гэхдээ нөгөө талаар зарим хүн энэ лугшилтуудаас болоод жирийн хүнээс арав дахин илүүгээр өөрийгөө хянах чадвартай болдог байна. Ийм гажигтай хүмүүс аливааг илүү сайн нарийвчлалтай хардаг болдог юм.
6. Аутизм хүний тодорхой салбарт агуу болгодог
Аутизм нь хүнийг хүний нийгмийн харилцаа, сонирхол зэргийг хязгаарлаж, нэг үйлдлийг давтан үйлдэх загварт оруулдаг хам шинж юм. Гэхдээ аутизмаар өвчилсөн хүмүүсийн 10 хувь нь математик, хөгжим, уран зураг зэрэг тодорхой салбарт ер бусын чадвартай, гайхамшигтай ой санамжтай болгодог гэж эрдэмтэд үзжээ. Гэхдээ аутизмтай хүмүүс ихэвчлэн шинжлэх ухааны салбарт илүү амжилт гаргадаг. Эрдэмтэд шинжлэх ухааны салбарт ажилладаг инженер, математик, физикийн 450 мянга орчим хүнийг судалж үзэхэд тэдний дунд аутизмын өвчтэй хүмүүсийн тоо бусад салбараас харьцангуй илүү их байгаа нь харагджээ.
CAAK.mn