"0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно"


Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох эсэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ.
Тодруулбал, Томуу, томуу төст өвчний улмаас тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө өгөх тогтоол гаргасан байна.
Мөн хувийн хэвшлийнхнийг дээрх тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалжээ. 
Тус саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын онцгой комиссын хуралдааны үеэр гаргасан юм.
Т.Гэрэл
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан