Д.Наранбаатар: В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториос дараах 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирусийн архаг халдвартай 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай гэж үзсэн тул 2017 онд Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж тус оныхоо тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээг 28 лаборатори авч, вирусийн эсрэг 5 төрлийн эмийн өртөгт эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан.
Гэвч 28 лабораторийн 13 нь ЭМЯ-ны шалгалтад тэнцээгүй, мөн ДЭМБ-аас авсан шалгалтад лабораториудын 70 хувь нь бүдэрсэн төдийгүй вирусгүй иргэний шинжилгээний хариу вирустэй гэж гарсан гэх мэдээллүүд цацагдаж байгаа билээ.
Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Монголын Лабораторийн Нэгдсэн сүлжээ ТББ, Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл хийв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан