Гэнэт шүд өвдвөл яах вэ?


Ажил ихтэй, завгүй байх үед, үдэш орой болсон хойно гэнэт шүд өвдвөл түүнийг намдаах энгийн аргууд олон бий.
Жишээ нь: Нэг хэрчим гахайн шинэ өөх /хуйхгүй/ аваарай. Хэрвээ өөхийг давсалсан бол цэвэрлэх хэрэгтэй. Хэрчим өөхөө амандаа хийж өвдөж байгаа талын хацар, буйл хоёрын завсар 15-20 минут зуу. Өвдөлт буурч удалгүй бүрмөсөн арилна.
Сармис, чинжүү хоёрыг хольж нухаад зуу.
Цагаан гаа, гавар хоёрыг хольж зуураад өвдөж буй шүдэндээ зуу. Өвдөж байгаа талын чихэндээ таван салааны үндэс хийж болно. Хагас цаг орчмын дараа зовиур арилна.
Гарын бугуйн дотор талыг сармисаар үрнэ. Өвдөлт баруун талд байгаа бол баруун гарыхаа бугуйг, зүүн талд бол зүүн гарыхаа бугуйг үр.
Шүдний Оог өвдөж байгаа хэсэгт анальгины хамт зууж болно. Гэхдээ энэ аргыг олон дахин хэрэглэх хэрэггүй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан