Нэгдүгээр сар гарч он солигдохтой зэрэгцэн хүн бүр дор бүрнээ энэ жил юу бүтээсэн болоод ирэх жил юу бүтээхээ төлөвлөдөг байх. Зарим нэг нь үүнийгээ зорилго болгон төлөвлөдөг бол зарим нь он солигдох мөчид ид шидээр биелэх хүсэл болгон шивнэх нь бий.
Бид ер нь яагаад жилийн тодорхой нэг үед зуршил, хандлага, эсвэл амьдралын хэмнэлээ өөрчлөхөөр шийдэж, сарын дараа түүндээ бууж өгчихсөн явж байдаг юм бол оо?
Миллер, Марлатт нарын (1998) хийсэн судалгаагаар хүмүүсийн хамгийн их тавьдаг шинэ жилийн зорилт нь:
37%- Дасгал хөдөлгөөн хийж эхлэх
13%- Эрүүл хооллох
7%- Архи, согтууруулах ундаа, кофе болон бусад хэрэглээгээ багасгах эсвэл тамхинаас гарах байжээ.
13%- Эрүүл хооллох
7%- Архи, согтууруулах ундаа, кофе болон бусад хэрэглээгээ багасгах эсвэл тамхинаас гарах байжээ.
Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 75% нь эхний оролдлогоороо зорилтоосоо няцдаг бол 67% нь нэгээс илүү зорилт тавьдаг байна. Иймд сэтгэл зүйн талаас нь хүмүүс хэр их зорилт тавих болон хэр амжилттай түүнийгээ биелүүлэхэд юу нөлөөлдөг тухай асуулт сонирхол татаж байна. Мухопадхая, Жохар нар (2005) үүнд хариулт өгч, сонирхолтой үр дүнг дэлгэсэн байна.
Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 75% нь эхний оролдлогоороо зорилтоосоо няцдаг бол 67% нь нэгээс илүү зорилт тавьдаг гэсэн дүн гарчээ.Тэдний судалгаагаар өөрийгөө удирдах чадвар нь өөрчлөгддөг, үүнд тогтсон хязгаар байхгүй (Би тамхинаас гарч чадна. Би бодол санаагаа л өөрчлөх нь чухал. Би мөн идэх зуршлаа өөрчилж, илүү эрүүл хүн болно. Гол нь өөрөө хүсэх л хэрэгтэй) гэж боддог хүмүүс илүү олон зорилт тавьдаг байна.
Харин хүн болгон тодорхой өгөгдсөн чадамжтай байдаг, түүнийг өөрчилж болохгүй (Би шоколад идэхээ больж хэзээ ч чадахгүй. Манайхны цусанд ийм ген байдаг,манай ээж дандаа л шоколад иддэг хүн гэх мэт) гэж боддог.
Мөн тавьсан зорилтоо биелүүлэх өөрийн чадвартаа эргэлздэг хүмүүс ирэх жилд бүтээнэ гэсэн зорилтдоо хүрэхдээ муу байсан юм. Сэтгэл судлаачид ийм хүмүүсийг өөрийгөө дайчлах чадвар султай гэдэг.
Өөрийгөө дайчлах чадвар өндөртэй хүмүүс бүтэлгүйтлээ хичээл чармайлт бага гаргасантай холбодог бол ийм чадвар султай хүмүүс өөрийн чадвар, чадамж муутайтай холбож үздэг байна.
Бид яах ёстой вэ гэвэл өөрийгөө удирдах чадварт хязгаар гэж үгүй, хүссэн зорилтоо биелүүлэх чадамж бидэнд хангалттай бий гэдэгт итгэх хэрэгтэй юм. Хэдий чинээ өөртөө итгэж, өөрийгөө дайчлах чадвар өндөр байна, зорилтоо биелүүлэх боломж төдий чинээ өндөр байх болно.
Мөн хэдий чинээ олон зорилт тавих тусам амжилт олох магадлал их аж (цөөн зорилт тавьсан хүмүүс бүтэлгүйтэх шалтаг их бодож олдог).
Миллер, Марлатт нар (1998) судалгааныхаа дүнд дараах зөвлөмжүүдийг хүргэжээ.
Зорилтоо амжилттай биелүүлэхийн тулд:
- Өөрчлөлт хийх анхны оролдлогоо дорвитойхон хий
- Гарч ирэх асуудлуудыг шийдэх арга барилаа төлөвлө
- Өөрчлөлт, дэвшлээ тэмдэглэж авч бай. Хэр их өөрийн өөрчлөлтөө хянаж, түүнийгээ мэдэж байх тусмаа сайн
Зорилт бүтэлгүйтэх жор:
- Эцсийн мөч хүртэл зорилт тавих тухай бодоогүй байх
- Шинэ жилийн баярын уур амьсгалд автаж, тухайн цаг үед юу бүтэхгүй байгаа эсвэл юу санаанд орж ирснээр зорилт тавих
- Зорилтоо хэт туйлшруулах. "Би дахиж ХЭЗЭЭ Ч .... зүйлийг хийхгүй".
Ирэх жилдээ өөрийгөө улам хөгжүүлж, амьдралаа баяжуулсан зорилт тавих бол одооноос тунгааж, арга замуудаа бодож боловсруулаарай. Танд амжилт хүсье, бүх боломж танд бий!