Хорт хавдрыг анагаахад тустай шинэ эм, бэлдмэлүүдийн бүртгэл, зөвшөөрөл олгох ажлыг яаравчилж, зах зээлд боломжийн үнээр нийлүүлэхэд анхаарч ажиллах талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэнийг “Синьхуа” мэдээллээ. Хорт хавдартай хүмүүсийн эмчилгээнд нэн шаардлагатай буй гадаадын эм, бэлдмэлүүдийн импортыг шуурхай, хялбар болгохын зэрэгцээ тавигдах шаардлага, хяналтыг чангатгах бодлого баримтлахаар шийдвэрлэсэн байна. Хорт хавдрыг эрт оношлох, эмчлэх, ховор тохиолддог өвчнийг эмчлэхэд шаардлагатай эм бэлдмэл, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр хүргэх, нэн ядуу, орлого багатай иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх шат дараалсан арга хэмжээ авах ажлын баг томиллоо.
Эх сурвалж:CCTV.com