Конгод “Эбола” вирусийн улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад “Эбола” вирусийн халдварын тархалт улам дордож, нас барсан хүний тоо 1000 давсан тухай Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгээс /ОУУЗУХСН/ мэдээлжээ.
ОУУЗУХСН-ийн мэдээнд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт нэг өдрийн дотор "Эбола" вирусийн халдвар авсан 23 тохиолдол бүртгэгдсэн ажээ. Конгод уг вирусийн тархалт 2018 оны наймдугаар сард дахин дэгдэж эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт энэ болжээ.
“Эбола” вирусийн халдварын улмаас 1008 хүн нас барсан гэж Конго улсын Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээлсэн байна.
“Конгод дэгдээд буй “Эбола” вирусийн тархалт нь 2014-2016 онд Баруун Африкт дэгдэж байсан уг халдварын тархалтын араас бичигдэх хэмжээнд хүрчээ. Тухайн үед нийт 28616 хүн "Эбола" вирусийн халдвар авснаас 11310 нь нас барсан” гэж ДЭМБ-ийн тайланд тэмдэглэжээ.  
Sosa.mn скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан