Настай хүмүүс идэхэд тохиромжгүй жимснүүд

Хүний бие физиологи 50 наснаас хойш өөрөөр ажиллаж эхэлдэг. Тиймээс хоол тэжээлээ ч эрс өөрчлөх ёстой гэнэ.  Жимсийг ямар ч хор нөлөөгүй гэж олон хүн үздэг бөгөөд нэг талаар тэд их эндүүрч байгаа аж. Ийнхүү настай хүмүүс ямар жимс идэхэд тохиромжгүй вэ гэдгийг мэдэж авцгаая. 


Туулгах үйлчлэлтэй жимснүүд

Хар чавга, интоор, гүйлс зэрэг жимс идэхгүй байхыг 50-аас дээш насныханд зөвлөдөг. Учир нь эдгээр жимс нь хоол боловсруулах системийг ноцтой хямруулж мэдэх аж. Жаахан нь л хэтрүүлж идэх юм бол та 00-ийн өрөөнөөс салахгүй байж мэдэх юм. 




Усан үзэм


Ходоодонд исэлт үүсгэж мэдэх их хэмжээний чихэрлэг зүйл энэ жимсэнд агуулагддаг. Тиймээс зөвшөөрөгдөх хэмжээнээс (хоногт 100 грамм) хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн усан үзмийг хэт их идэх нь чихрийн шижин өвчтэй хүмүүсийн биеийн байдлыг дордуулж мэдэх юм. 





Боловсорч гүйцээгүй жимсүүд

Боловсорч гүйцсэн  жимс нь шингэц сайтай байдаг. Харин дутуу боловсорсон жимсүүдтийм биш гэдгийг эрдэмтэд нотложээ.




Халуун орны ховор жимсүүд


Авокадо,наргилын самар, гадил болон бусад сонин ховор жимсийг настай хүмүүс идэхгүй байх нь дээр. Учир нь шингэц муу байх эрсдэлтэйгээс гадна харшил өгч мэднэ. 




Вандуй, эрдэнэшиш


Эдгээр нь жимс биш хэдий ч вандуй, эрдэнэшиш нь хоол боловсруулах үйл ажиллагааг муутгаж, ходоод хямруулж, өтгөн хатааж мэдэх юм. 




С.Инда

Bataar.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан