Гар утасны дэлгэц удаан ширтэх нь гавалд "эвэр" ургуулдаг

Санаанд багтамжгүй ч та бидний гавалд “бяцхан эвэр” ургаж байж болзошгүй. Scientific Reports сэтгүүлд Австралийн судлаачдын нийтэлсэн судалгаанаас үзвэл, бидний шилэн хүзүүнээс дээш, дагзны доод хэсэгт “экзостоз” буюу ясан ургацаг ургах нь ялангуяа залуусын дунд их байгаа юм.
Орчин үед гар утасны дэлгэц ширтэн удаан тонгойх нь “эвэр” ургах нөхцөл бүрдүүлсэн хэмээн зарим шинжээч үздэг. Дагзны доохон товойдог энэхүү ургацгийг судлаачид “дөрөө яс”, “гар утасны яс”, “шувууны хошуу”, “толгойн эвэр” гэх мэтээр нэрлэдэг.
Шахар анх 18-30 насны 218 хүний толгойн рентген зурагт судалгаа хийхэд 41 хувь нь 10- 30 миллиметрийн ургацагтай байжээ.
Дагзныхаа доод хэсэгт хуруугаараа тэмтрээд үзвэл энэхүү “эвэр” уншигч танд хүртэл баригдаж болзошгүйг BBC анхааруулжээ. Ялангуяа халзан хүний толгойд уг ургацаг илт харагддаг. “Би 20 жил эмч хийж байгаа хүн. Сүүлийн арван жилд л дагзандаа ургацагтай өвчтөн олширсон” хэмээн Австралийн Саншяйн Коуст эмнэлгийн судлаач Дэвид Шахар тайлбарлав.
Шахар анх 18-30 насны 218 хүний толгойн рентген зурагт судалгаа хийхэд 41 хувь нь 10- 30 миллиметрийн ургацагтай байжээ. Тэрбээр хожим судалгаагаа өргөтгөж бүх насны 1,200 хүнийг шалгаж үзэхэд 33 хувиас нь “эвэр” илэрсний дийлэнх нь залуус байлаа. “Эвэр” нь удамшлын шалтгаангүй, ердөө л жижиг дэлгэц ширтэж удаан хугацаагаар тонгойсны үр дүн гэсэн дүгнэлтийг Шахараас тусдаа явуулсан өөр судалгаагаар гаргасан юм. “Ийм ургацаг ургахад маш урт хугацаа шаарддаг. Тэгэхээр ургацагтай залуусын дагзны доод хэсэг хар багаасаа ачаалалтай байж ирсэн хэрэг” хэмээн Шахар тайлбарлав.
Гар утасны дэлгэц рүү удаан тонгойх нь шилэн хүзүүнд 27 орчим килограмм буюу найман настай хүүхдийн жингээр дарсантай тэнцэх ачаалал үүсгэдгийг саяхан эрдэмтэд туршилтаар тодорхойлсон. Та бидний толгой хэвийн цэх нөхцөлд шилэн хүзүүндээ 4.5-5.4 килограмм орчмоор дардаг байна.
"Засгийн газрын мэдээ" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан