Муу энергиэс өөрийгөө хамгаалах арга

Бид үргэлж л эерэг энергитэй, муу муухай зүйлсээс хол байхыг хичээдэг. Гэхдээ амьдрал санаснаар болохгүй тул заримдаа өөрийн мэдэлгүй стрессдэж, бусдын муу энерги, хар нөлөөнд автсан байх нь бий. Тэгвэл хэрхэн зөв энергитэй, амар тайван байх вэ? Энэ асуултын хариулт болгож, та бүхэндээ сөрөг энергиэс өөрийгөө хамгаалах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.
Аура гэж юу вэ?
Та аура буюу гэрлэн бүрхүүл гэж юу болохыг мэдэх үү? Аура гэдэг нь хүн, амьтан, эд зүйлсээс цацрах электро-фотон энергийн давтамж бөгөөд гадны нөлөөлөл, бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгддөг аж. Харин таны гэрлэн бүрхүүл хүчтэй байх тусам хараал, цагаан хэл амнаас хол байж, эдгээрээс өөрийгөө сэргийлэх боломжтой юм.
maxresdefault-1-1024x576 Муу энергиэс өөрийгөө хамгаалах арга
Гэрлэн бүрхүүлээ хүчтэй байлгах эсэх нь ердөө таниас хамаарах болно. Та сөрөг бодлоос ангижирч, үргэлж өөртөө сайн сайхан бүхнийг дуудаж, хэрүүл маргаанаас хол байх нь гэрлэн бүрхүүлийг хүчтэй болгодог аж.
Хэрхэн аурогоо хамгаалах вэ?
Утлага
utlaga Муу энергиэс өөрийгөө хамгаалах арга
Та аурогоо хүчтэй, аюулгүй байлгахын тулд утлагын аргыг хэрэглэж болно. Та арц, хүж асаан өөрийгөө утаж, ариусах боломжтой бөгөөд хамгийн гол нь үүнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, дотроосоо өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Хүн өөрөө тухайн зүйлд 100 хувь итгэж чадвал, бүх зүйлс аяндаа бүтдэг гэдгийг та ч бас биднээр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Мөн тансаг үнэрт лаа асааж, гэр орноо ариусгаж, өөрийн бодлоо цэгцлээрэй. Энэ мөн л таныг тайвширч, сөрөг, муу муухай энергиэс сэргийлэх аж.
Өндөг
eggs1 Муу энергиэс өөрийгөө хамгаалах арга
Түүхий өндөгийг өрөөндөө дөрвөн өнцөгт байрлуулж, тэдгээрийг долоо хоногийн турш байрлуул. Дараа нь өндөгөө аваад, урсгал усанд хаяна. Чи буцаж ирэхдээ өндөг шидсэн газраас эргэж харалгүй гэртээ ирнэ.
Шоолох
laught-1024x576 Муу энергиэс өөрийгөө хамгаалах арга
Хар ид шид, дом зэрэг нь тоглоом биш. Гэхдээ зарим үед үүнд тоглоом наадам шиг хандах хэрэгтэй. Ид шид бол энерги. Энерги бол аз жаргал, инээд хөөр. Эсрэг тэсрэг хоёр энерги тулгарахад бие биеийнхээ хүчийг саармагжуулдаг. Бүх муу муухай зүйлээс энэ арга хамгаалж чадахгүй ч та ядаж оролдоод үзэх хэрэгтэй.
Давс
salt-1024x576 Муу энергиэс өөрийгөө хамгаалах арга
Газрын эрдэс давсыг олон зууны турш цэвэрлэх, ариутгах зан үйлд ашиглаж ирсэн. Муудаж магадгүй хүнсийг давсалж хадгалан нян бактериас хамгаалдаг шиг таныг хар ид шид, хар хүчээс хамгаалах үр дүнтэй хаалт болж чадна. Кинонд гардагтай адил давсаар заавал тойрог зурах албагүй. Гэр орныхоо булан тохой бүрт давс цацвал гэртээ орж ирэх бүртээ аюулгүй байгаагаа мэдэрнэ.
Хүчээ нэмэгдүүл /Сүнсний бамбайгаа нэмэгдүүл
energy-1-1-1011x1024 Муу энергиэс өөрийгөө хамгаалах арга
Та итгэхгүй байж болох ч хүн бүрт өөрийгөө муу ид шидээс хамгаалах хүч бий. Өөрийнхөө хамгаалалтыг зузаатгахын тулд аурагаа цэвэрлэж, чакра буюу бие дэх энергийн хүрдээ хамгаалах хэрэгтэй. Энергээр эмчилдэг хүнд хандаж, эсвэл өөрөө бясалгал хийж сурах нь зүйтэй.
Сахиус
25697572-background-talismans-amulets-old-shapes-of-different-colors-1024x682 Муу энергиэс өөрийгөө хамгаалах арга
Сахиусыг биедээ авч явснаар хар хүч, ид шид, өширхөж хорссон хүнээс хамгаална. Сахиус шашны эд зүйлс, бэлгэдэл, талст, ургамалтай уут гээд ямар ч хэлбэртэй байж болно. Гол нь та сахиусныхаа хүчинд итгэх нь л чухал.
Толь
1467427316_c98087028d01a5d71ac6bf7365f0380e-1024x768 Муу энергиэс өөрийгөө хамгаалах арга
Дээрх бүх арга тус болоогүй бол толь тусална. Толь хар ид шидийг анх тань руу илгээсэн хүн рүү буцаадаг. Үүний тулд хар өнгийн лааг толиныхоо өмнө шөнөжин асаана. Хар өнгө энергийг, ялангуяа сөрөг энергийг өөртөө шингээдэг. Харин толь энэ бүх муу энергийг ирсэн газар руу нь тонилгоно. Анхаарах гол зүйл нь лаа асаалттай байхад толинд өөрийгөө харж болохгүй. Толины дэргэдүүр гарах бол хана руу харна. Өглөө болоход лаагаа үлээж унтраагаад үлдсэнийг нь газарт булна. Дараа нь толио давстай усаар ариутгана.
Эх сурвалж: psychicsuniverse.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан