Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 5-р сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр болгон зарласан юм.
Энэ жил "Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Дотоод хэргийн их сургуулийн Хууль эрх зүй, Онцгой байдлын сургууль, цагдаагийн сургуулийн оюутан, сонсогчдын дунд "Амьсгалах агаараа тамхинд бүү алд", "Тамхийг бус эрүүл мэндээ сонгоё" сэдэвт сургалт зохион байгуулжээ. Уг сургалтад 120 гаруй оюутан, сонсогчид оролцжээ. "Тамхины эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор хөнөөл"-ийн талаар мэдлэг сорих тэмцээн зохион байгуулсан байна.
Дашрамд сонирхуулахад, олонхи тамхичин 18-аас бага насандаа тамхи татаж эхэлдэг бөгөөд залуугаасаа тамхи татсанаар уушгины хавдарт өртөх эрсдэл өндөр байдгийг ч эмч нар анхааруулдаг. Тамхидалт залуучуудын дунд амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл, зүрхний шигдээс харвалт зэрэгт нөлөөлж байгааг эрдэмтэд судалж тогтоожээ.