Тамхи татдаг хүмүүст өөрсдийн тогтсон нүүрний хөдөлгөөнтэй


Гоо сайхныг гутаах олон дайснууд бий. Өөх тос, сахар, гоо сайхны мэс засал гэх мэт. Эдгээрээс архи, тамхи нь хамгийн том дайсан юм.
Архи нь биеийн эд эсийн хүчил төрөгчийг багасгаж биеийн эсэргүүцлийг сулруулдаг тул аливаа өвчинд өртөмтгий болгодог. Архи уудаг хүмүүсийн бөөр, зүрх, элэг мэдрэлийн системд бүрэн өөрчлөлт орсон байдаг бөгөөд 25 хувь нь нойр булчирхай, 88 хувь нь сүрьеэ өвчтэй байгаа нв тогтоогджээ.
Бидний уусан архины 20 хувь нь ходоодонд задардаг бол 70 хувь нь тархинд очдог байна. Ингэснээр мэдрэлийн системийг хордуулдаг тул архинд төв мэдрэлийн систем хордохыг согтолт гэнэ.
Нүүрний гадаад төрхөд өөрчлөлт орж нүднгий хараа муудан нүүр хавагнаж зовхи  унжсанаас нүдний доор хүүдий үүсдэг. Өөрөөр хэлбэл, хөгширөлтийг хурдасгадаг байна.
Үүний дараа тамхи эрүүл мэндийг төдийгүй гадаад төрхийг эвддэг, гоо сайхны дайсан юм. Тамхи татдаг хүний арьсны хэм алдагдаж хэт тослог болон хар идээт батга гардаг. Эсвэл хэт хуурайшин үрчийж саарал туяа бүхий толботой болдог  аж.
Тамхи татдаг хүмүүст өөрсдийн тогтсон нүүрний хөдөлгөөн байдаг бөгөөд энэ нь нүүрэнд эрт үрчлээ үүэсэх гол шалтгаан болдог байна. Тамхи татахад нүдээ онийлгож байдгаас нүдийг тойрсон үрчлээ үүсдэг аж. Утаанд хордсон нүдний хараа муудаж цог нь буурдаг бол тамхины утааг байнга залгиж байдгаас дууны өнгө өөрчлөгдөж сөөнгө хахир болдог.
Тамхины найрлаган дахь хорь бодис нь уушгины хорт хавдар болон ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа үүсгэдэг төдийгүй бодисын  солилцоонд өөрчлөлт өгснөөр ясны сийрэгжилт өвчнөөр өвчилдөг юм.
Тамхи татдаг хүмүүс амрархан сульдаж ядардаг. Энэ нь судас хатуурснаас тархи зүрхний булчинд хүчил төрөгч дутагдах шалтгаантай юм. Архи, тамхинаас болж хүний эрүүл мэнд болоод зан авир хүртэл эвдэрдэг аж. Хэрвээ та эрүүл чийрэг гоо сайхан царай зүстэй байхыг хүсвэл биеийн тамир, спортоор хичээллэн хоол ундны зөв дэглэм барьж байгаарай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан