КИНШАСА./Xinhua/.Бүгд Найрамдах Конго Улсад дэгдсэн “Эбола” вирусийн тархалт 2014-2016 онд Баруун Африкт дэгдэж байсан уг халдварын тархалтын араас бичигдэх хэмжээнд хүрсэн тухай НҮБ-ын хэвлэлийн албаны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Конгод “Эбола” вирусийн халдварын 689 тохиолдол бүртгэгдсэнээс 461 хүн нас барсан ажээ.
Баруун Африкийн орнуудаас 2013 оны 12 дугаар сард Гвинейд “Эбола” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, түүнээс хойш тус улстай хил залгаа оршдог Либери, Сиерра-Леонд тархсан юм. Үүгээр ч зогсохгүй Итали, Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи, АНУ-д хүртэл уг вирусийн халдвар илэрч байсан билээ.
2014-2016 онд нийт 28616 хүн "Эбола" вирусийн халдвар авснаас 11310 нь нас барсан гэж ДЭМБ-ийн тайланд мэдээлжээ.