Цагаан гаатай усаар жингээ хасах үр дүнтэй арга...

Цагаан гаатай усаар жингээ хасах нь эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй шалгарсан арга юм. Жин хасах олон дэглэм байдаг бөгөөд янз бүрийн юм шаардаж тодорхой хэмжээний үр дүнг амласан байдаг. Харин бидний санал болгож байгаа энэхүү жор нь эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй, харин ч үр дүнтэй арга юм.
Усанд хандалсан цагаан гаа нь бэлхүүсний өөх тосыг шатааж таны гуя болон бусад хэсгийг жигд турааж, галбиржуулдаг байна.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Цагаан гааныхаа үндсийг нимгэн хэрчинэ. Тэгээд 1-1,5 литр усанд хийгээд зөөлөн гал дээр 15 минутын турш халаагаад хөргөнө.
ХЭРЭГЛЭХ АРГА:
Та хандалсан цагаан гаагаа бүхэл өдрийн турш бага багаар ууж болох бөгөөд эмч нар зургаан сарын турш өдөр бүр нэг литр уухыг зөвлөдөг.
Хандалсан цагаан гааны ач холбогдол:
– Цагаан гаатай ус нь үрэвслийн эсрэг өндөр үр дүнтэй. “Эмчилгээний хоол хүнс” сэтгүүлээс харах юм бол үе мөчний өвчин болон яс янгинахад өндөр үр дүнтэй гэсэн байдаг.
– Цагаан гаатай ус нь хүчтэй антиохидант болж бие мах бодыг сэргээж чөлөөт радикалуудын эсрэг тэмцдэг байна. Эдгээр радикалууд нь хавдрын эс үржих гол шалтгаан болж өгдөг.
– Цагаан гаатай ус нь хавдраас урьдчилан сэргийлдэг
– Цагаан гаатай ус нь хлостриныг хэмжээг хэвийн болгон тогтворжуулж байдаг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан