Хүүхдийнхээ шүдийг хаана эмчлүүлэх вэ?

Өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Эрүүл мэндийн даатгалын газраас 2-6 насны хүүхэд, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд үйлчлүүлэх шүдний эмнэлгүүдийг сонгон шалгаруулсан байна. Монгол Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, хувийн хэвшлийн 199 шүдний эмнэлэг тэнцэж, хүүхдүүдэд үйлчлэхээр боллоо. Тэнцсэн эмнэлгүүд энэ сарын 8-наас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж эхэлсэн байна.
Иймд хөдөө орон нутаг, нийслэлийн аль эмнэлэгт хүүхдийн шүдийг үнэгүй үзүүлж болох жагсаалтыг хүргэж байна.
Эх сурвалж www.polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан