Цагаан гааны гайхалтай ач тус

ЦАГААН ГАА НИМБЭГНИЙ ЦАЙ
Цагаан гаа болон нимбэг нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулж турахад маш тустай ургамал, жимс юм. Энэ цайг өглөө бүр өлөн үедээ ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлахад тусалдаг.
Нимбэг нь С аминдэмийн агууламж өндөртэй учраас дархлаа сайжруулж, ханиад томууг эмчлэхэд тустай. Цагаан гаа нь цусны эргэлтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул гар хөл нь даарч, хүйтэн байдаг хүмүүс, мөн бүх төрлийн үрэвсэлт өвчний үеийн эмчилгээнд хэрэглэж болно.
Энэ хоёр дээр зөгийн бал нэмснээр илчлэгийг нэмэгдүүлж, ханиалга, хоолойн өвдөлтийг намдаадаг, мөн бактерийн эсрэг үйлчилгээ маш сайтай. Өглөө бүр үүнийг ууснаар бүх биеийн эрүүл мэндийг дэмждэг.
Ингэж уухад ялангуяа гэдэс ходоодны дотор өөх хайлж бэлхүүсээр нарийсч турна.
Мөн эмэгтэйчүүдийн биеийг дулаан байлгаж эмэгтэйчүүдийн сав суулга дотор эрхтэн гээд бүх юманд сайн. 
Эмэгтэйчүүд тогтмол хэрэглэж байхад эрүүл мэндэд мааааш сайн шүү!
ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ
Цагаан гаагаа хальслахгүйгээр шороог нь сайтар үрж угаагаад хужиртай усанд 15 минут орчим байлгана. Тэгээд нимбэгээ нарийхан урт хэрчинэ. Нимбэгээ хальслахгүйгээр бүдүүн ширхэгтэй давсаар сайтар үрж угаагаад мөн хужиртай усанд 15 минут орчим байлгаж цэвэрлэнэ. Нимбэгээ дундуур нь 1 хуваагаад нимгэн зүсэж бэлдээд шилэн саванд хэрчиж бэлдсэн цагаан гаатайгаа холиод хийнэ. Саваа дүүртэл хийсний дараа шингэн зөгийн балаа дээрээс нь тааруулж хийгээд хөргөгчинд хадгалаарай! Зөгийн балыг сонгохдоо 100% цэврийг нь сонгоорой!
Цагаан гааг бүх төрлийн хоол хүнсэнд хэрэглэдэг ч цай хийж уувал илүү хялбар. Зөгийн баланд дарсан бэлдмэлээсээ нимбэгийг нь аягандаа авч хийгээд зөвхөн цагаан гаанаасаа 2~3 халбага орчим аваад 1 литр орчим усанд хийгээд 20 минут зөөлөн гал дээр буцалгасаны дараа шүүж аваад дарсан бэлдмэлийнхээ зөгийн балнаас 1 халбагыг хийгээд ууна. Хутгахдаа зөвхөн модон халбага ашиглаарай!
Өдөрт 1~2 аяга уухад хангалттай.
Цайг нь шүүж аваад үлдсэн цагаан гаан 
дээрээ ус нэмээд дахин 1 удаа буцалгаж ууж болно.
(Үүнд 7 ширхэг томовтор нимбэг, 7~8 ширхэг гарын алганы хэрээний цагаан гаа орсон байгаа)
Цагаан гааг хатааж хэрэглэх мөн цай хийж уухаас гадна. Байцаа алим болон төрөл бүрийн шүүсээ шахаж уухдаа эрхий хурууны хэрээтэй хамт шахаж ууж байгаарай! Шүүсийг сэнгэнэсэн сайхан гоё амттай болгож өгдөг шүү...
Ингээд цагаан гааны талаархи илүү дэлгэрэнгүй мэдээллийг уншиж сонирхно уу!
Манай Монголчууд цагаан гааг хоол хүнсэндээ төдийлөн их хэрэглээд байдаггүй. Азийн зарим үндэстэн Япон, Солонгос, Хятадууд энэ ногоог өдөр бүрийнхээ хоолны хэрэгцээ болгосон байдаг. Тэдгээр орны хүн ардын урт насалдагт цагаан гааны үүрэг маш их гэсэн судалгаа байдаг юм байна.
Цагаан гаа нь хоолонд сайхан амтлагч болохын зэрэгцээ олон төрлийн ид шидтэй ургамал ажээ. Цагаан гаа нь сарнай шиг улаан ягаан цэцэгтэй олон наст модлог ургамал.Өмнөд Азиас гаралтай энэ ургамал Хятадын хойд, өмнөд дунд хэсгийн нутгаар ихэд ургадаг бол Ямайка, Нигери, Гайт зэрэг халууг орнуудад бас ургадаг ажээ. Хордлого тайлах, сэрvvнийг дарах, гэдэс гүйлгэхийг зогсоох чадалтай болохоор Хятадын ард түмэн эртнээс эмэнд оруулж, “Донодын шидэт эм” гэж нэрлэдэг. Бас “Цагаан гаа зуун євчнийг анагаадаг” гэсэн үг ч уламжлагдаж иржээ. 
Өвлийн улиралд цагаан гааг тогтмол хэрэглэвэл биеийн эсэргүүцэл сайжирч ханиад томуу тусахгүй сайн талтай.
Мөн зуны халуунд цагаан гааг идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал бактерыг эсэргүүцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг. Тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг зохицуулж чаддаг юм байна. Хоол идэх үедээ хэдэн зүсэм цагаан гаа хэрэглэвэл, хоолны дуршлыг нэмэгдvvлдэг бєгєєд ходоодонд сайн, цагаан гаатай усаар амаа зайлахад амны эвгүй үнэрийг арилгаж, шүдний угийн үрэвслийг эмчлэхэд ч үр дүнтэй гэнэ.
Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальсалдаггүй юм байна. Гааны хальс нь хөлс гадагшлуулах, наршихаас сэргийлэхээс гадна элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог. Энэ ургамал цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй.Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг чанар нь даралт ихтэй хүмүүст тохирох төдийгүй толгойн өвдөлтийг намдаадаг бол бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилтийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ.
Цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ.Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг ч намдаадаг юм байна.
Цагаан гааны үндэс нь ходоодтой адилхан хэлбэртэй. Энэ ногооны нэг ач холбогдол нь хоол шингээх үйлчилгээтэй. Хордлого тайлдаг. Тиймээс хятадууд 2000 жилийн өмнөөс цагаан гааг ходоод анагаах, далайн өвчний эсрэг өргөн хэрэглэсээр иржээ.Сүүлийн үед цагаан гааг Азийн орнуудаас гадна дэлхийн бусад орнуудад ч өргөн хэрэглэдэг болоод байгаа нь түүний анагаах увидасыг илүү таньж мэдэснийх байх. АНУ-ын Минесоттагийн их сургуулийн эрдэмтэд цагаан хулганыг цагаан гаанаас гаргаж авсан химийн бодисоор тарихад шулуун гэдэсний хавдрын эс буурсан нь тогтоогджээ.
Цагаан гаа нь тураахаас гадна дараахи өвчнүүдэд хэрэгтэй болохыг анаагахын эрдэмтэд тогтоожээ.
1. Өндгөвчний хорт хавдарын эмчилгээнд
2. Бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлхэд
3. Жирэмсний эрт үеийн хордлогонд
4. Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрхад
5. Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд
6. Шар хөөрхөд
7. Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэхэд
8. Толгой хүчтэй өвдөх, таллаж өвдөхөд
9. Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намжаана. Мөн дасгал хөдөлгөөн хийх үед булчингийн өвдөлтийг намдаана.
10. Үс халцрах, үс унахыг зогсоодог сайн нөлөөтэй.
11. Биенээс хорт бодисыг зайлуулдаг
12. Цэртэй хурц хэлбэрийн ханиаданд маш сайн ба ханиад томуунаас урьдчилан сэргийлнэ.
13. Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан