Даралтын зарим эм зүрхэнд хортойг нотлов

Цусны даралтыг бууруулах болон цээжний бах өвчний эсрэг үйлчилгээтэй зарим эм зүрх зогсоох аюултайг илрүүлжээ. Энэ талаар Европын кардиологийн холбооны мэдэгдэл EurekAlert сайтад нийтэлсэн байна. Үүнд юуны өмнө нифедипин агуулсан эмүүдийг нэрлэжээ. Энэ нэгдлийг өндөр тунгаар хэрэглэх нь зүрхний мяндаслаг эд бүлэгнэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Судлаачид “Нифедипин ба амлодипинийг зүрхний эмч нар хувийн туршлага хийгээд сонирхолдоо тулгуурлан бичиж өгдөг. Хоёр эм хоёулаа үр дүнтэй бөгөөд аюулгүй гэж үздэг байсан. Аль нь ч зүрхний гэнэтийн зогсолттой холбоогүй гэдэг. Гэвч саяын судалгаа нифедипиний өндөр тун зүрхний хэмийг алдагдуулж, зогсоох эрсдэлтэйг харуулжээ. Харин амлодипиний хувьд дээрх эрсдэл ажиглагдаагүй” хэмээн ярилаа.
Хоёрдугаар сарын 14-нд Оросын эрүүл мэндийн хяналтын газар Эреспал гэдэг эмийг худалдаанаас татах шийдвэр гаргасан. Уг эмэн дэх фенспирид хэмээх бодис зүрхний хэмнэлийг алдагдуулдгийг тогтоосон байна. Эреспелийг хориглосноос эмийн сангууд жилд 2.5 тэрбум рублийн орлогоо алдах тооцоо гарсан.
Ц.Улам-Ундрах
"Засгийн газрын мэдээ" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан