“ЖАНАНАРАН” ЭМНЭЛЭГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БАЙЖЭЭ



Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2019 оны төлөвлөгөөт шалгалтаа үргэлжлүүлж байна.

Энэ удаагийн шалгалтаар Баянгол дүүргийн Нарны хороололд байрлах “Жананаран” ХХК-ний эмнэлэгт шалгалт хийхэд тусгай зөвшөөрөлгүйгээр ор бүхий эмнэлэг нээн, үйлчлүүлэгчдийг хэвтүүлэн эмчилж байгаа зөрчил илэрсэн байна.

Илэрсэн зөрчлийг үндэслэн тус эмнэлэгт холбогдох хуулийн заалтаар Зөрчлийн хэрэг нээж, арга хэмжээ тооцохоор ажиллаж байна.

Түүнчлэн тус дүүргийн 20-р хороонд байрлах “Нууц увидас рашаан” ХХК-ний эмнэлэгт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар их эмч Р.А-ийн эмчлэх эрхийг гурван сарын хугацаатай хасаж, торгууль ноогдуулан, гомдол гаргагч иргэнд нөхөн төлбөр эмчилгээний зардлыг олгуулахаар шийдвэрлэж, 100 хувь барагдуулж ажиллажээ.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан