Доод эрүү олон хүчин зүйлээс шалтгаалан эмгэгтэй болдог. Хэрвээ та амаа ангайх, хазах зэрэг алдагдсан үед хэрхэх талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Та цэх суу. Дараа нь эрхий хуруугаа эрүүндээ хүргэ.
Алхам №2
Дээрх алхмыг хийснийхээ дараа амаа хагас ангайлга. Үргэлжлэх хугацаа 3-6 секунт.
Алхам №3
Дараа нь амаа том ангайлга. Үргэлжлэх хугацаа 10 секунт. Эрүүний гажгийг хэдхэн дасгалаар засахгүй гэдгийг анхаар. Мөн ганцхан удаагийн дасгалаар засахгүй.
Алхам №4
10 секунт амаа том ангайлгасны дараа дээд, доод уруулаа нийлүүлэх хэрэгтэй. Гэхдээ эрүүн дороо байрлуулсан эрхий хуруугаа авч, хөдөлгөж болохгүй.
Алхам №5
Дээрх дөрвөн алхамыг хийснийхээ дараа нэг минут амрах хэрэгтэй. Одоо амаа том ангайлгаад хоёр хуруугаараа эрүүгээ зөөлхөн барь. Амаа ангайсан чигээрээ 10-20 секунт барь.
Алхам №6
Эрүүгээ барьсан чигээрээ амаа хагас жимийх хэрэгтэй.
Алхам №7
Дараа нь амаа хаа. Уруулаа том, дунд, жижиг гэсэн дарааллаар дасгалаа хий.
Алхам №8
Дээрх гурван үйлдэлт дасгалыг 5-10 минут хий. Дараа нь хэлээ тагнайдаа хүргэ. Үргэлжлэх хугацаа 3-4 минут.
Алхам №9
Дараа нь тодруулагч буюу харандаасаа хамаагүй өргөн зүйлийг шүдээрээ зуух хэрэгтэй. 1-2 минут аман доторх зүйлээ авч болохгүй. Эдгээр дасгалыг дэс дараалалтай хийхэд хагас цаг болдог байна. эрүү, шүдний эмч нарын зөвлөснөөр эдгээр дасгалыг эрүүний гажигтай хүн өдөр бүх хийснээр гажгаа засах боломжтой аж. 1-3 сар эдгээр дасгалыг хийснээр та үр дүнгээ харах боломжтой аж.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn