Ханборгоцойн шүүсэнд нэг зүйлийн исгэлэн эд байдаг ба энэ нь уурагтай зохицон хоолны шингээлтийг сайжруулна. Ханборгоцойг эмийн журмаар ашиглах тухай 5 арга бий.
1. Бөөрний үрэвслийг зохицуулна. Ханборгоцойн 60 гр зөөлөн эдийг улалжийн үндэстэй чанаад өдөрт өдөрт удаа ууна.
2. Мөгөөрсөн хоолойн үрэвслийг эмчилнэ. Ханборгоцойн 120 гр зөөлөн эдийг чанаад, 30 гр зөгийн балтай найруулан өдөрт хоёр удаа ууна.
3. Хоолны шингээлтийг сайжруулна. Жимсний шүүс шахагч машинаар шахаж шүүсийг нь өдөрт хоёр удаа 40 мл хэмжээтэй ууна.
4. Гэдэс гүйлгэхээс сэргийлнэ. Шинэхэн хан боргоцойг хальслаад, хэд хэд хэрчээд түүхийгээр нь идэж болно. Өдөрт гурван удаа 50 гр-аар идвэл гэдэс гүйлгэх зовиур үгүй болно.
5. Гэдэсний үрэвслээс сэргийлнэ. Ханборгоцойн 30 гр навчийг усан чанаад өдөр бүр гурван удаа ууна. Аливаа жимс ногооны харшилтай хүнд Ханборгоцойн жимс тохиромжгүй. Ханборгоцойг түүхийгээр нь идэхээс өмнө давстай усанд дэвтээвэл сайн. Давстай усанд органик исгэлэн эд нь задрах сайн талтай.
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | baijiahao.baidu.com |