МЕКСИКИЙН АЛДАРТ ЭМЧ ХАРАА БОЛОН ОЙ САНАМЖИЙГ 80 ХУВИАР САЙЖРУУЛАХ АРГЫГ ЗААЖ ӨГСӨН БАЙНА

Сүүлийн жилүүдэд хараа болон ой санамж нь муудаж байгаа хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ нь тэдний амьдралын буруу хэвшил болоод хэт их стресс бухимдал, ядаргаа зэрэгтэй холбоотой юм. Айл бүрт нэг хараа муутай эсвэл аливааг амархан мартдаг хүн байдаг. Хүмүүс энэхүү асуудлаа шийдвэрлэхийн тулд төрөл бүрийн эм хэрэглэхээс гадна харааны шил зүүдэг. Тэгвэл Мексикийн нэгэн алдартай доктор хүн бүрт тулгардаг тус асуудлыг шийдвэрлэх гарцыг олсон байна.
Эхлээд хамтдаа хараа болон ой санамж сайжруулах жимс ногоонуудтай танилцъя.
Хушга
Хушга нь омега 3-аар баялаг бөгөөд тархин дахь хүчил төрөгчийг нэмэгдүүлж, ой тогтоолтыг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна судасны бат бөх аюулгүй байдлыг хариуцаж, харааг сайжруулна.
Улаан лооль
Улаан лооль нь тархины эсийг хамгаалах хүчтэй ликопин хэмээх бодисоор баялаг.
Алим
Пектин, эслэг зэргээр баялаг алим нь тархины эрүүл мэндийг сайжруулж, хоол боловсруулах системийг дэмждэг.
Хүрэн манжин
Цусны эргэлтийг дэмждэг хүрэн манжин нь хараа болон ой тогтоолтыг сайжруулах онцгой чадвартай.
Авокадо
Авокадо нь тархины цусан хангамжийг сайжруулж, хараа болон ой санамжийг нэмэгдүүлнэ.
Мексик эмчийн зөвлөсөн хараа, ой санамжийг сайжруулах жор
Орц:
  • Цагаан гаа – жижиг хэрчим
  • Шанцай – 2 халбага
  • Зөгийн бал – 3 халбага
  • Нимбэг – 4 ширхэг
  • Тунхуу – 120 гр
Бэлтгэх арга:
Тунхуу, цагаан гаагаа жижиглэн үрж бэлтгэнэ. Дээр нь нимбэгний шүүсээ хийж хутгаарай. Үүнийгээ блендэрт хийж зуурмаг болгоод дээр нь зөгийн бал, шанцайгаа хийж сайтар хутгах хэрэгтэй. Ингээд бэлэн болсон бэлдмэлээ шилэн саванд хийж хадгална.
Та бэлдмэлээсээ өдөрт 2 халбагыг ууж байгаарай. 3 долоо хоногийн курс эмчилгээний дараа танд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан