Хүүхэд өдөрт гар утас, компьютероор тоглох, зурагт үзэх цаг нь нэг цагаас хэтэрвэл сэтгэцэд нь нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Америкийн эрдэмтэд 2-17 насны 44 мянган хүүхдийн эцэг эхээс судалгаа авсан байна. Хүүхэд өдөрт компьютер, гар утас зэрэг электрон хэрэгсэл хэрэглэх цаг, эмчилгээ хийлгэсэн байдал, сэтгэцийн эрүүл мэндийн байдал зэргийг асууж мэджээ. Хариултын үр дүнгээс үзвэл, хүүхдүүд өдөрт дунджаар 2-3 цаг зурагт үзэх, компьютер буюу гар утас ашигладаг гэж гарчээ. Хүүхэд томоожих тусам электрон хэрэгсэлтэй нөхөрлөх цаг нь урт болдог.
Судалгааны дүнд электрон хэрэгсэлтэй нөхөрлөхдөө 1 цагаас хэтрэхгүй байвал зохистой, 1 цагаас хэтэрсэн тохиолдолд хүүхдийн сэтгэлгээнд нөлөөлж, гунин гансрах аюултай болдог байна. Мөн биеэ барих чадвар нь буурч, аливааг сонирхох талд муугаар нөлөөлдөг гэж гарчээ.
Эх сурвалж http://www.info.mn