Сармистай сүүний гайхамшиг

 
Олон төрлийн жимс жимсгэнэ, ногоо, хоол амтлагчxуудыг зарим нэг төрлийн өвчлөлүүдийг эдгээж, намдаах зорилгоор ашигладаг. Тэгвэл сармис болон бүлээн сүүгээр ханд бэлтгэн эмчилгээний зорилгоор, эрүүл мэндээ сайжруулах зорилгоор тус тус хэрэглэж болдог аж.
Сармистай сүү юу юунд ашиг тустай вэ?
1. Астма буюу гуурсан хоолойн багтраа Хэрвээ та шөнө бүр 3 хумс сармис хэрэглээд байвал гуурсан хоолойн багтрааны шинж тэмдэг дорхноо арилах болно.
2. Уушигны хатгаа Өдөрт 3 удаа сармистай сүүг хэрэглэснээр уушигны хатгаанаас түргэхэн хугацаанд амжилттайгаар ангижирч болно.
3.Зүрхтэй холбоотой асуудал Сармистай сүү нь олонд муу холестрин гэж танигдсан ЛПНП холестрины хэмжээг бууруулж, тромб буюу цусны бөөгнөрөл үүсэх эрсдэлээс хамгаалж, зүрх судасны системд гойд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Хэрэв та тослог багатай эсвэл бүр тослоггүй сүүнд сармис ашиглан энэхүү хандыг бэлтгэсэн бол зүрхний асуудлыг шийдэх хамгийн үр ашигтай хэрэгсэл болдог аж.
4.Шарлалт, шар өвчин Сармис нь бие организмаас хүсээгүй хортой бодисыг зайлуулахад дөхөм болдог. Учир нь сармис элэгний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Бие махбодийг хоргүйжүүлэх үед элгэнд хүхэр шаардагддаг. Харин сармис нь энэ хүхрийн гол эх үүсвэр болдог төдийгүй элэгний өөхний дистропид итгэмээргүй нөлөө үзүүлдэг. Сармис нь аллицин болон селенийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд цөс боловсролтыг сайжруулж, тэр чинээгээрээ элгэн дэх өөхний хэмжээ багасдаг. Хэрвээ та сармистай сүүг 4-5 өдрийн турш ууж хэрэглэвэл шарлалт бүрмөсөн арилна.
5.Артрит буюу үений үрэвсэл Өдөр бүр нэг удаадаа энэ сүүг хэрэглээд байвал үений өвдөлт, үрэвслийн шинж тэмдгүүд цөөрдөг.
6.Нойргүйдэл Сармистай сүүг хэрэглэснээр нойрны асуудал шийдэгдэж, хүний бие тайвширдаг.
7.Ханиалга Сармистай сүүг куркуматай хослуулснаар ханиалгыг эмчлэх шилдэг хэрэгсэл болдог. Иймээс та болон таны ойр дотныхон байнга ханиалгаад байгаа бол сүү, сармис, куркумагаар ханд бэлтгэж өгөөрэй. Сармис нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учир ханиалганд хамгийн хэрэгтэй зүйл юм. Энэхүү хандан дээрээ зөгийн бал нэмбэл улам сайн үйчилгээтэй болдог.
8.Уушигны сүрьеэ Сармистай сүү нь цээжний хөндийн эсийн өвчлөлийг эмчлэхэд хамгийн ашигтай. Сармисанд агуулагдах хүхрийн нэгдлүүд нь энэ төрлийн өвчний эсрэг үр дүнтэй үйлчилдэг байна. Ийм төрлийн өвчний үед 240 мл сүү, 1 гр сармис, 2 литр ус ашиглан эм бэлтгэж болдог. Бүх орцуудаа нийлүүлж буцалгаад анх байснаас 4 дахин бага хэмжээтэй болтол буцалгана. Өдөрт уг ханднаасаа 3 удаа хэрэглэнэ.
9.Холестрин Та 7 хоногийн турш тасралтгүйгээр сармистай сүүг хэрэглэвэл ЛПНД буюу муу холестрины хэмжээ багасан, НDL буюу сайн холестрины хэмжээ нэмэгддэг байна.
10.Хоол боловсруулах систем Сармис нь маш хүчтэй ариутгалын, халдваргүйжүүлэх шинж чанартай тул хүний биеийн дархлааны системийг дэмжиж, хоол боловсруулах системийн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулдаг. Түүнчлэн сармистай сүүг хэрэглэснээр хүний тунгалагийн систем сайжирч, биеэс шавхдас түргэн хугацаанд ялгаран гардаг. Түүнээс гадна ходоодны хүчил ялгаралтыг хэвийн хэмжээнд байлгаж, төрөл бүрийн суулгалт өвчнийг намдаадаг.
11.Бэлгийн сулрал Сармистай сүү нь бэлгийн сулралаас аврах хамгийн сайн эм болдог гэхэд болно. Түүнчлэн эрчүүд болон эмэгтэйчүүд үргүйдэлтэй тэмцэхийн тулд чанаж болгосон сармисыг хэрэглэдэг аж.
Орц:
500 мл сүү10 ширхэг хальснаас нь цэвэрлэж, жижиглэсэн сармис /хумс/2 эсвэл 3 цайны халбага элсэн чихэр250 мл усБэлтгэх: Урьдчилан бэлтгэсэн сав руу сүү, усаа хийгээд дээрээс нь сармисаа нэмж гал дээр тавина. Ингээд сүүгээ буцалтал нь байлгаад буцалмагц нь галаа багасгаж энэ хооронд тогтмол хутгана. Сармистай сүү анх байснаасаа бараг 2 дахин багасаж ширгэх үед элсэн чихрээ нэмнэ. Энэхүү хандаа халуунаар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан