Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж. Тэд судалгаандаа 70 гаруй хүнийг хамруулж, ганга өвсний ханд уулгасан байна. Судалгаанд оролцогсод архинд донтох өвчний I, II, III үед орсон, шартах хам шинжийн өвчтэй, архины солиоролтой өвчтнүүд байжээ. Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc), профессор, академич Л.Эрдэнэбаяр дээрх судалгааг удирдаж явуулсан төдийгүй эмчилгээний үр дүн нотлогдсон учир 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан байдаг. Архины эсрэг янз бүрийн эм хэрэглэж, түүнээсээ харшил авсан хүмүүс цөөнгүй байдаг бол ганга өвс хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд эмчлүүлэгчид ч ганга өвсний ханд уухдаа дуртай байдаг гэнэ.
Ганга өвс бол уушигны эм
Ганга өвс нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлт, хар дарж зүүдэлдэг хүмүүст тустай байдаг. Ганга өвсийг дээрх өвчлөлүүдэд ханд бэлтгэж, утлага хийж, хоолойгоо зайлах зэргээр ашиглаж болно. Нэг аяга халуун усанд 1 цайны халбага хатаасан ганга хийж, таглаад 10 минут байлгасны дараа ууна.
Гангаар хамраа утахдаа өвсөө усандаа хийж, байлгасны дараа амьсгална
Ганга өвсийг хандалж, хоолойгоо зайлахад нян устаж, үрэвсэл дардаг байна. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн. Ганга өвсийг нь хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсоох, арьсны өвчнүүдийг анагаах чадалтайд тооцож, түүний цэцэг, навчийг арьсны янз бүрийн өвчнүүд, гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн ганганы шингэн хандаар нүд өвдөх, залгиур хоолой, амны салст, шарх зэргийг эмчлэхэд зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэдэг байна.
Нэмэлт
Өвчнөө анагаахад, хоолоо амтлахад, алжаалаа тайлахад гээд юм юманд ашиглагддаг, байгаль дээр элбэг байдаг гайхамшигт ургамал юу гээч? Ганга. Дэлгүүрт, эмийн санд элбэг бас хямд худалдаалагддаг энэ эмийн ургамал, түүний тос ямар ямар ашигтайг мэдэж аваарай.
Ганга өвсний 7 гайхамшиг
Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд ашиг шимийг нь дэлхий даяар эртнээс таньж, ашиглаж ирсэн юм. Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж ирсэн.
Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд ашиг шимийг нь дэлхий даяар эртнээс таньж, ашиглаж ирсэн юм. Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж ирсэн.
1. Амьсгалын зам, хоолойн өвчнийг анагаанаГанга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал, ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг.
2. Нян, халдварыг устганаГанганд агуулагдах олон төрлийн бодис нь арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог. Мөн ганга өвс нь нянгийн эсрэг, нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг юм.
3. Арьсны асуудлыг шийднэГанга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг.
4. Амны хөндий, шүдийг хамгаалнаГанга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Ариутгагч, нянгийн эсрэг үйлдлээрээ ганга өвс нь амны хөндийн элдэв бактерийг устгаснаар таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээх байгалийн шилдэг бүтээгдэхүүн мөн юм. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтлоос сайтар сэргийлдэг.
5. Шавьж үргээнэГанга өвс нь жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргээдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавьжнуудыг ганга өвс, түүний тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай. Мөн хэдхэн дусал ганга өвсний тос нь цагаан эрвээхий, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, шүүгээ хоёр чинь ч аюулгүй гэсэн үг.
6. Стресс, бухимдлыг тайлнаГанга өвс нь уушиг, судас болон оюун санааг “нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулах байгалийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмнээрэй.
7. Дааврыг тэнцвэржүүлнэГанга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга өвс эхний 6-д багтсан байдаг. Ганга нь прогестерон болон эстрадиол дааварт хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг ургамлуудын нэг учраас химийн гаралтай дааврын эмчилгээг орлох чадвартай гэж үздэг аж. Биед дутагдаж буй дааврын үйлдвэржилтийг нэмэгдүүлснээр ганга өвс нь цэвэршилтийг хойшлуулж, цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулдаг билээ.
Эх сурвалж http://www.info.mn