Нойр дутуу байх нь үхэлд хүргэх аюултай

Өдөрт 7-с бага цаг унтах нь тархины цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Массачусетсмужийн Ерөнхий эмнэлгийн эмч нар олж илрүүлжээ. Судалгааны ажлын талаар “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.
Судалгааг хийхийн тулд хулганууд дээр туршилт явуулж, тэднийг хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт багтсан хулганууд шөнө 7 цаг унтсан бол, хоёр дахь бүлгийн хулгануудыг шөнийн туршид байн байн сэрээсэн байна.
Судалгааны дүнд дутуу унтсан хулгануудад цусны цагаан эс буюу лейкоцитын түвшин нэмэгдэж, атеросклерозын товруу бий болж байгаа нь ажиглагджээ. Харин хулгануудын жин болон холестерины түвшинд өөрчлөлт ороогүй байна. 
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан