Хүний дундаж наслалт 1950-аад оноос хойш 20 гаруй жилээр нэмэгджээ

1950-аад оноос хойш хүүхдийн эндэгдлийн түвшин 7 дахин буурч, хүний дундаж наслалт 20 гаруй жилээр нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа тухай “Lancet” сэтгүүлд нийтэлжээ.


“Global Burden of Disease”/GDB/хэмээх төсөл нь НҮБ болон Сиэтл ход дахь Эрүүл мэндийн хэмнэл судалгааны хүрээлэнгийн байнга явуулдаг хяналт ажиглалтын томоохон төслүүдийн  нэг аж. Энэ төсөлд дэлхийн 195 орны мэргэжилтнүүд, эмнэлэг, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн төвүүд оролцдог байна.

GBDтөсөлд оролцогчид 1950-2017 оны хугацаанд хүн төрөлхтний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг үнэлж, дүн шинжилгээ хийжээ. Дайн, эдийн засгийн хямрал болон бусад асуудлаараа орчин үе нь өмнөх үеэс ялгаатай хэдий ч эрчүүдийн дундаж наслалт 48- 70 болтлоо нэмэгдсэн бол эмэгтэйчүүдийнх 53-76 болж нэмэгдсэн байна. 


montsame.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан