Монголчууд хоол хүнсэндээ олон төрлийн ногоо хэрэглэдэг болсны нэг нь цэцэгт байцаа буюу брокли юм. Цэцэгт байцаа С, D амин дэмээр баялаг төдийгүй витамин В1, В2, В6, В12 зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг эслэг ихтэй ногоо юм. Броклиг хавдрын эсрэг үйлчилгээтэй олон бодис агуулдаг, хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчилгээтэй гэж үздэг.
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
Хэрвээ та архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөндийн/ бол броклиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг юм. Броклид үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг байна.
Харшилд тустай
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй каемпферол гэх бодис нь харшилд ч бас сайн нөлөө үзүүлдэг. Энэ бодис нь броклигоос гадна гүзээлзгэнэ, улаан лооль мөн усан үзэмд агуулагддаг.
Цатгалан мэдрэмж төрүүлдэг
Энэ нь хоолны дэглэм баригч бүсгүйчүүдэд маань их хэрэгтэй шалтгаан. Үдийн хоолны цагаар ганцхан ширхэг брокли идсэн байхад оройн хоол хүртэл ямар ч өлссөн мэдрэмж төрдөггүй байна
D витаминийг нөхдөг
Броклиний бас нэг тустай зүйл нь D витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминийг нөхдөг ажээ.
Нүдний хараанд сайн нөлөөтэй
Броклид лютейн болон зеаксантин гэх хоёр бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Лютейний тухай сонсож байсан байх. Энэ бодис нь бидний өргөн хэрэглэдэг кетчупны найралгад ордог. Гэвч кетчуп чихрийн орцтой байдаг бол брокли чихэргүй байдаг.
Сайхан арьстай болоход тусална
Броклиний найрлагад байдаг глюкорафанин гэх бодис нь эрүүл арьсны эсийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь батлагджээ. Үнэхээр сайхан сонсогдохгүй байна гэж үү?
Зүрхний өвчинд тустай
Өмнө дурдсан лютейн гэх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчинд тустай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад нөлөөлдөг байна.
Уургаар баялаг
Броклиг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ. Нэг ширхэг броклид гурван грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг байна
Булчингийн агшилтад сайн нөлөөтэй
Кали булчингийн агшилтад маш сайн нөлөөлдгөөс гадна цусны даралтад бас тустай юм
Ясанд тустай
Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15 хувь нь нэг ширхэг бяцхан броклид агуулагддаг гэдгийг мэдэх үү. Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маш тустай ажээ.