Сүүлийн үед хүмүүсийн дархлаа буюу биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт өртөмтгий болох хандлага гарсаар байна. Зарим хүчин зүйлсээс шалтгаалан хүний дархлаа суларч амархан ядрамтгай болж болно. Үүнд: орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал гэх мэт.
Дархлаагаа дэмжихийн тулд та дараах зүйлсийг хийгээрэй.
1. ЗӨВ ХООЛЛОХ
1.1 Эрүүл цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх
1.2 Хоолны чанарыг анхаарах хоолны уураг, нүүрс усны хэмжээ, өөх тосны хэмжээ зэргийг хянах
1.3 Хэдийд, ямар чанартай хоол идэх вэ
1.4 Өдөр, өглөө маш чанартай хоолыг идэж байх
1.5 Өдөрт 4-5 ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч, дархлааг дэмжигч С, Евитамин, каротин маш ихээр агуулагддаг.
1.6 Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй.
2. Тамхи бүү тат
3. Оюун санаагаа сайн хөгжүүлж, стресст автахгүй байх
4. Үргэлж зөв юм бодож, зөв зүйл сэтгэж, зөв үйлдэл хийж бай
5. Өдөрт 30 минутын идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийх
6. Өдөр бүр 10000 алхам явганаар алхах