Эрүүлийг хүсэгч хүн бүр хэвшүүлэх хэрэгтэй ӨГЛӨӨНИЙ ДҮРМҮҮД

Өглөөг амьдралын эрч хүчээр дүүрэн эхлүүлж, бүтээлч чадвараа дээшлүүлэхийг хүсвэл доорх долоон дүрмийг хэрэгжүүлээрэй. Өглөө бүр хөнгөхөн дасгал хийх нь сэтгэл санаанд эергээр нөлөөлж, нойрноос амархан сэргэж, нозоорсон байдлаасаа хурдан салахад тусалдаг. Эдгээр дүрмийг мөрдөж эхлэснээр илүүдэл жингээс сэргийлж, жин хаяхад туслана гээд танд эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно.
Сэрэнгүүтээ “сунгалт” хий
Сэрээд яаран орноосоо босох гэсний хэрэггүй. Биеэ суллан дээш харан хэвтэж хөл, гараа аль болох өргөхийг хичээ. Мөн түрүүлгээ харан хэвтээд нуруугаараа хотой. Эдгээр дасгалуудад гурван минут л хангалттай.
Өлөн дээрээ бүлээн ус уу
Өглөө бүр та 150-200 гр буцалсан бүлээн ус уувал ходоод гэдэсний өвчнөө мартаж, ялгадас гадагшлалт хэвийн явагдах болно. Ингэж хоол боловсруулах систем цэвэрлэгдэх нь илүүдэл жин хуримтлагдахгүй байх, цаашлаад жингээ хаях суурь болж өгнө.
Шүдээ сайн угаа
Танан цагаан, эрүүл шүд нь таны инээмсэглэлийг чимнэ. Шүдээ байнга, тогтмол угаах нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Мөн амны хөндийн нян бактери нь жин нэмэхэд нөлөөлдөг тул өглөөд шүд угаахдаа дор хаяж гурван минут зарцуулж хэвшээрэй.
Нарны гэрэл бол амьдралын эх үндэс
Нарны гэрэл дутагдсан үед хүний биед грелин буюу өлсгөлөнгийн даавар ихээр ялгардаг. Тиймээс өрөөнийхөө хөшгийг ярж, нарны гэрлээс аз жаргалыг мэдрээрэй.
Цэвэр агаар амьсгал
Гараад 5хан минут ч хамаагүй алхаад ороод ирэхэд бие чинь хүчилтөрөгчөөр бүрэн хангагдана. Шөнөжин нэг өрөөний хүчилтөрөгчөөр амьсгалсан таны биед шинэ цэвэр агаар маш их эрч хүчийг өгнө. Гарах боломжгүй бол цонхоо онгойлгоод, толгойгоо цухуйлгаад сайхан гүнзгий амьсгаа ав.
Өглөөний хоолыг алгасч болохгүй
Өглөө эрт босч нөхөртөө өглөөний цай, өдрийн хоолыг нь хийж өгч явуулж бай. Сэтгэл нь өег байдаг юм. Өглөөний хоол бол өдрийн турш зарцуулах энергийн тань эх үүсвэр болдог. Уураглаг бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй. Ингэснээр өдрийн турш цатгалан мэдрэмжтэй байж, эрч хүчээр дүүрэн байх болно.
Өдрийн хоолыг өөрийн гараар
Үдийн цайны цагаараа хоолны газар орохгүйг хичээ. Зоогийн газрын хоол нь амт оруулагч ихтэй байдаг тул гэрийн хоолыг гүйцэхгүй. Тиймээс өмнөх орой нь жаахан цаг гаргаад өдрийн хоолныхоо орц, бэлдэцүүдийг бэлдэж тавиарай.
Т.МАРГАД
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан