Нэгэн сонинд Зүрхэнд зориулсан сахиус гэсэн захидал нийтлүүлсэн байсан. Түүндээ тэрбээр зүрхний хэмнэл түргэсгэх эмгэгээс ширмэн самбар дээр унтаж, хүзүүндээ төмөр сахиус зүүсээр байгаад ангижирсан тухайгаа бичсэн байна. Миний бүхий л амьдралын туршид зүрхний хэмнэл үе үе түргэсдэг байсныг хэлэх хэрэгтэй. Металл зүрхэнд ойр байх тусам хоёрдогч талбайн нөлөө илүү их байна. Гэхдээ төмөр заавал их жинтэй байх албагүй. Тогонд эсэргүүцэл бага өгдөг металлууд байвал илүү сайн ажилладаг. Жишээ нь мөнгө, зэс. Тэгээд цул ялтас биш цагирган байвал дээр. Цагирган дамжуулагч дахь индукцийн хүч илүү их байдаг. Би цэс утсаар 10 см орчим голчтой цагираг хийгээд зүрхнийхээ орчимд зүүн хөхнийхөө толгойноос цээжний гол хэсэг рүү 5 см ойр газар шархны наалтаар бэхэлсэн. Тэгээд эм уулгүйгээр унтахаар хэвтэв. Энэ болон дараагийн өдрүүдэд зүрх дэлсээгүй. Одоо мөнгөлсөн бөгж зүүдэг болж эм уухгүйгээр болгоод байна. Зүрхнийхээ тушаа газар зэс эсвэл мөнгөн юм уу мөнгөн бүрэлттэй цагираг зүүхийг зөвлөж байна.