Генийн түвшинд нөлөөлсөн хүнсний бүтээгдэхүүн гэдгийг нь заавал онцлохыг хуульчлав

енийн түвшинд нөлөөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахдаа органик биш гэдгийг тусгай тэмдэглэгээгээр заавал зарлаж байх ЕвроАзийн Эдийн засгийн холбооны шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас Орост хэрэгжиж эхэллээ. Журам мөрдөгдөж эхэлснээс хойш 18 сар журам шилжих үйл явц гэж үзэж байгаа бөгөөд 2020 оны долдугаар сар гэхэд бүрэн мөрдөгдөж эхэлсэн байх учиртай.
 
ЕвроАзийн Эдийн засгийн холбооны Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу хүнсний бүтээгдэхүүний бүтцийн 0,9 хувь нь генетикийн өөрчлөлттэй байхыг зөвшөөрч энэ хэмжээнээс хэтэрсэн бол заавал тэмдэглэгээ хийнэ.
 
Оросын Чанарын албаны орлогч дарга Елена Саратцева РИА Новости-д өгсөн ярилцлагадаа ОХУ-ын нутаг дэвсгэр дээр генетикийн өөрчлөлттэй ч улсын бүртгэлээр зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүн, ургамлыг худалдаалах нь аюулгүй байдлын үүднээс зөв гэжээ. “Гэхдээ ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн их биш. Эрдэнэ шиш, шош, цагаан будаа, чихрийн манжин гэсэн цөөн төрөл бий” гэж тэр хэлсэн байна.
 
Өнөөдрийн байдлаар Орост генийн түвшинд өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар гаргаж авахыг хууль зөвшөөрч байгааг тэр бас онцолсон байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан