Нарны гэрлээс нүдээ хамгаалах хэрэгтэй. Та дулаанхан, нартай өдөр гадуур гарах гэж буй нарны шил зүүж хэвшээрэй.
Алхам №2

Цахилгаан станц эсвэл нүдний хараанд шууд нөлөөлөх газар ажиллаж, хөдөлмөрлөдөг бол та зориулалтын хамгаалалтын шил зүүгээрэй. Уг шил таны харааг муудахаас сэргийлнэ.
Алхам №3

Хэрвээ та компютер ширтээд 20 дээш минут болсон бол нүдээ амрааж сурах хэрэгтэй. Цэвэр агаар амьсгалж, эсвэл нүд болон тархи амраах дасгал хийж болно.
Алхам №4

Тамхи татахаас сэргийл. Тамхинд агуулагддаг хорт бодисууд таны хараа болон гоо сайханд сөргөөр нөлөөлөх болно.
Алхам №5

Хэрвээ та линз зүүдэг бол линзээ үргэлж чийгшүүлж, цэвэрхэн орчинд хадгалах хэрэгтэй.
Алхам №6

Тогтмол мэргэжлийн эмчид үзүүлж, өвчнөө эрт оношлуулах хэрэгтэй. Амьдралын буруу хэвшлээс болж нүдний хараа мууддаг гэдгийг санаарай.
Алхам №7

Загасны мах нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Та эрүүл мэндийнхээ төлөө долоо хоногт нэг удаа загасны мах хэрэглээрэй.
Алхам №8

Эрүүл хүнс хэрэглэж занших.
shuud.mn