"Ковид-19"-ийн халдвар нь зүрхний шигдээс, цус харвалт үүсгэх хүчтэй эрсдэлт хүчин зүйл байж болох юм гэдгийг шинэ судалгаа харуулж байна. Судалгааг лхагва гарагт "Атеросклероз, тромбоз, судасны биологи" эмнэлгийн сэтгүүлд нийтэлжээ. Энэхүү судалгаа нь Их Британийн Биобанк хэмээх томоохон мэдээллийн санд бүртгэгдсэн хүмүүсийн мэдээллийн санд тулгуурлажээ.