Д.Содгэрэл: Хүүхэд дөнгөж ханиаж, найтаалгах үед антибиотик өгөхөөс татгалзах хэрэгтэй

Д.Содгэрэл: Хүүхэд дөнгөж ханиаж, найтаалгах үед антибиотик өгөхөөс татгалзах хэрэгтэй

 

Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой хүнд хэлбэрийн ханиад, томуу гадуур их дэгдэж, өвчлөл нэмэгдэж байна. Улирлын томуугаас ялгаатай нь эдгэх хугацаа удаан бөгөөд ханиалгаж, халуурах, хоолой өвдөх, гүйлгэх  гэх мэт шинж тэмдгүүдээр илэрч байгаа аж. Уг ханиад нь хүндэрвэл уушгины хатгаа болж байгааг эмч нар анхааруулж байна. Тэгвэл уг вирусийн гаралтай ханиад болон томуу, томуу төст өвчний талаар Улсын Нэгдүгээр эмнэлгийн Уушги харшил судлалын их эмч Д.Содгэрэлээс тодрууллаа.
-Хэдийгээр ойрын өдрүүдэд дулаан багаа ч гадуур томуу, томуу төст өвчин их байна. Нөхцөл байдлын талаар?
-Гадуур сургууль, цэцэрлэг  эхэлсэнтэй холбоотой томуу, томуу төст өвчиний дэгдэлт нэмэгдэж  байна. Энэ өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин учир нэг ангид томуутай хүүхэд байлаа гэж бодоход 50 хувь нь халдвар авах бүрэн боломжтой юм. Халдвар авсан хүн ханиах, найтаах тоолонд амьсгалын замаар тархдаг. Энэ жилийн хувьд ханиадны вирусийн онцлог нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, гүйлгэх, үе мөч, булчингаар өвдөх гэх мэт  шинж тэмдэг илэрч байна.
-Энэ жилийн хувьд ямар төрлийн виурсийн өвчин илүү зонхилж байна вэ?
-Томуугаар үүсгэгдсэн өвчний амьсгалын доод зам буюу уушгины үрэвсэл үүссэн, хатгаа болсон хүмүүс гуравдугаар шатны эмнэлэгт хандан эмчлүүлдэг. Энгийнээр хэлбэл, эхэндээ хамар битүүрч, холой өвдөх, бага зэрэг ханиалгасан гэх шинж тэмдэг илэрдэг. Өнөөдрийн байдлаар 25 хүн оношилгоонд хамрагдахад 17-30 насны  зургаан иргэн уушгины хатгаа өвчнөөр оншлогдоод байна. Өнгөрсөн жилийн тооноос хоёр дахин нэмэгдээд байгаа юм.
Хүйтэн бүсчлэлтэй учир цаг агаарын байдлаас болоод өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ жил томуу өвчин эрт тархаж олныг хамрах эрсдэлтэй байна. Томуу, томуу төст өвчний улирал маш тодорхой байдаг. Тухайн оны аравдугаар сараас эхлэн хүн амын дунд өвчлөл нэмэгдэж, 12, 1, 2 саруудад дэгдэлт оргил үедээ хүрч гуравдугаар сараас эхлэн буурдаг зүй тогтолтой. Энэ оны наймдугаар сарын  байдлаар гуравдугаар шатны эмнэлэгт хандах иргэдийн тоо буурахгүй байна.
-Улирлын томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Томуу, томуу төст өвчний шинж тэмдгүүд ихэвчлэн 3-5 өдөр үргэлжлэх бөгөөд ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүн хүндээр өвддөг. Томуу, томуу төст өвчний үед хоолой өвдөх, ханиалгах, толгой өвдөх, үе мөч, булчин өвдөх, халуурах, ядарч  сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Ханиад эсвэл томуу хүрсэн эсэхээ мэргэжлийн эмчид хандан оношлуулах нь зөв.
Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь ирэхэд гарыг нь халуун бүлээн усаар тогтмол савандаж угаалгах, дархлаагаа дэмжиж өдөр бүр чанарлаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Ханиад, томуутай хүнтэй зайнаас харилцах, гэр орон, албан тасалгаандаа чигтэй цэвэрлэгээ хийж, 2-3 цаг тутамд агаар сэлгэх. Олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол хэрэглэдэг байх нь өөрийгөө болон өрөөлийг аливаа халдвар авахаас сэргийлнэ.
Дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх. Шинж тэмдэг илэрвэл эмчид хандана. Хамгийн чухал нь вакцинд хамрагдах юм. Томуугийн вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж буй ханиад томуунаас сэргийлах дархлаа тогтоох чадвар бүхий шингэн тарилга юм. Энэ нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтоох үйлчилгээтэй.
-Эцэг эхчүүдэд өөр нэмэлт ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, ханиалгах найтайх үед антибиотик битий хэрэглүүл. Антибиотик хэрэглээд байвал вирус тэсвэрлэх чадваргүй болно. Эхлээд зөөлөн аргаар ханиалгыг дарж, шингэн сайн уулга. Шөл устай дархлаа дэмжих хоол хүнсэнд анхаар. Олон хоног дараалан ханиаж хүндрэх шинж тэмдэг илэрвэл эмчит үзүүлж, заавал эмчийн заавраар антибиотик хэрэглэ. Хэрэв хүүхэд чинь өвдсөн бол гэртээ тусгаарлаарай. Сургууль, цэцэрлэгт ханиадтай нь явуулаад байвал олон хүнд вирус тарна шүү дээ.
Бэлтгэсэн: Б.Намуунаа
https://itoim.mn/a/2024/09/06/healthy-mongolia/vop?68881648c8413f2cce5e1169706a1e8b
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан