Шүд, эрүү нүүрний төвийн насанд хүрэгчдийн үзлэгийн тоо буурчээ. Энэ нь насанд хүрэгчдэд эрүүл мэндийн даатгал хамаарахгүй буюу төлбөртэй үзлэг хийдэг болсонтой холбоотой юм байна.
Өмнө нь насанд хүрсэн иргэн жилд 3 шүд, хүүхэд мөн 3 шүд үнэ төлбөргүй эмчлүүлдэг байв. Харин одоо
- 0-6 насны хүүхдийн таван шүд,
- 7-18 настнуудын 6 шүд,
- жирэмсний хяналтад байгаа иргэний бүх шүдийг Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй эмчилнэ. Харин 18-аас дээш насныхны шүдийг нь төлбөргүй эмчлэх боломжгүй болсон байна.
Энэ талаар Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Эрдэнэсайхан "Манай төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн 70-80 хувь нь бага насныхан байдаг. Тиймээс хүүхдүүд рүү чиглэсэн үйлчилгээ нэмэгдсэн. Нэг хүүхдийн аманд ойролцоогоор 5-6 цооролтой шүд байгаа нь эрт илрүүлгийн үзлэгээр тогтоогдсон. Өмнө нь гурван шүд эмчилдэг байхад хүүхдийн гурван шүдийг эмчлээд, гурав нь үлдчихээд байдаг байсан" гэв.