Найман эмнэлэгт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ хийж байна

Найман эмнэлэгт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ хийж байна

 

Хөнгөвчлөх эмчилгээ нь амь насанд аюултай, хүнд өвчнөөр өвдсөн, ялангуяа хавд­рын эцсийн шат­ны оноштой өвчтөний амьд­ралын сүүлчийн хо­ром хүртэлх стресс, өвдөлт, зовуурийг намжаах зорил­готой. Манай улсад ийм тусламж, үйл­чил­гээг өмнө нь хувийн эмнэлэг, сувиллуудад ихэвч­лэн хийдэг байсан бол 2015 оноос дүүр­гүүдийн Эрүүл мэндийн зарим төв өвч­төнүүдийг хүлээн авах болов. Үүний хүрээнд нийслэлийн Эрүүл мэн­дийн газраас хавдрын хөнгөвчлөх тусламж, үйл­чилгээний нөхцөл байдлын үнэлгээг өнгөрсөн жилийн зургаадугаар сард дүүргийн эмнэлгүүдэд хийсэн тайлангаа оны өмнөхөн танилцуулав. Уг хя­налт, үнэлгээнд Баянгол, Чингэлтэй, Налайх, Ба­гануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх, Сүх­баатар, Сонгинохайрхан, Хан-Уулын Нэгдсэн эм­нэлгийг хамруулжээ. 
Хүний нөөц, бүтэц, зохион байгуулалтын ту­хайд Багануур, Баянгол дүүргийн Эрүүл мэн­дийн төв, Сонгинохайрханы Нэгдсэн эм­нэлэг хөн­­гөвч­­лөхийн зориулалтай тасаг­тай, Налайх, Баян­­зүрхийн Нэгдсэн эмнэл­гийн­хэн дотрын эм­чил­гээний хэсэгт ийм тусламж үзүүлдэг, Хан-Уул, Сүх­баатарын Нэгдсэн эмнэлэг, Чингэлтэйн Эрүүл мэндийн төвийнхөн мэдрэлийн тасагтаа уг үйл­чилгээг давхар хийж байгаа аж. Мөн Налайх, Чин­гэл­тэйд хөнгөвчлөх сувилахуйн мэргэш­сэн хүний нөөцгүй байгаа нь хяналтын үзлэгээр ил болжээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар дээрх эмнэлгүүд хөнгөвчлөхийн 130 ортойгоор тусламж, үйлчилгээ үзүүлж буйг албаныхан хэлсэн. Мөн эмнэл­гүүд зохих журмын дагуу ЭКГ, хү­чил­­тө­рөгч өтгөрүүлэгч, даралтын аппарат, пульсок­симетр, цээж, хэвлий, төвийн вений хат­галтын хэрэгсэл, асцит соруулах болон яарал­тай тусламжийн иж бүрдэл, ор, тэргэнцэр зэрэг 31 нэр, төрлийн багаж, төхөө­рөмжтэй. Түүнийгээ ашиглан үйлч­лүү­лэгч­дэд асаргаа, сувилгаа хийх, ну­ралт, холголт, цооролтоос сэргийлэх, усанд оруу­лах,   цагаан хэрэглэл солих, ивүүр, цээж өндөрлөх зэрэг тусламж үзүүлж ир­жээ. Гэсэн ч зарим эмнэлгийг хүний нөөцөөр хангах, өрх, тосгоны Эрүүл мэн­дийн төвийн эмч, су­вилагч нарыг энэ чиг­лэлээр мэргэшүүлж, гэ­рээр үйлчилгээ үзүүлдэг болгох, хөнгөвчлөхийн асаргаа, су­вил­гааны иж бүрдлийг нэ­мэг­­дүү­­лэх нэн шаардлагатайг нийслэлийн Эрүүл мэн­дийн газрынхан дээрх тайландаа дурд­жээ.

О.Оргилох

https://www.unuudur.mn/a/273059

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан