Европд шумуулны дэгдэлт ихсэж байна

Европд шумуулны дэгдэлт ихсэж байна

 

Франц, Испани, Грек зэрэг ЕХ-ны 13 оронд хортой шумуулны дэгдэлт ихсээд байгаа бөгөөд шинжээчид тэднийг Европт хэт халалт ихэссэнтэй холбон тайлбарлаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь хүчтэй шумуул тархах таатай нөхцлийг бүрдүүлж байна гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC) мэдэгдэв.

Долдугаар сарын сүүлчээр Олимпийн наадам болох Парисын хойд хэсэгт эрх баригчид шавьжийг ихэсгэхгүй байх тал дээр анхаарч байгаа аж. ECDC "Олон улсын аялал жуулчлал нь Европ дахь дэгдэлтийн эрсдэлийг улам нэмэгдүүлнэ" гэж анхааруулжээ. 

Шумуул үржих боломжтой цэцэрлэгүүийг багасгаж, шөнийн цагаар хамгаалах бодис, шумуулын тор хэрэглэхийг иргэдэд зөвлөсөн байна. 

Сүүлийн хорин жилийн хугацаанд шумуул Европт улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд дэлхийн хамгийн хортой шумуул гэж тооцогддог Азийн бар шумуул "aedes albopictus" нь өмнөд Европ даяар тархаад байгаа  юм. Энэ нь Австри, Болгар, Хорват, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Мальта, Португал, Румын, Словени, Испанидзэш зэрэг улсуудад ажиглагдаж байна. 

Бар шумуулууд Африк, Ази, Америкийн зарим хэсгээр тархаад буй денге халуурал, чикунгунья, зика вирус зэрэг халдварт өвчний вирусыг тараадаг. Шар чичрэг болон бусад өвчнийг дамжуулдаг өөр нэг шумуул болох "aedes aegypti" Киприйн  газар нутгаар тархжээ. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

640мл усны шид