ДЭМБ: Европт ХДВХ/ДОХ хурдацтай тархаж байна

ДЭМБ: Европт ХДВХ/ДОХ хурдацтай тархаж байнаЕвроп бол ХДХВ-ийн халдвар хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутаг гэж ДЭМБ-ын Европын бүсийн захирал Ханс Клюге мэдэгдлээ. Гэхдээ тус бүс нутагт өвчинтэй тэмцэхэд шаардлагатай бүх хэрэгсэл байгаа гэдгийг онцолсон байна. 

Европын бүс нутагт ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн 50 хувь нь хожуу оношлогддог бөгөөд шинжилгээнд хойрго хандах байдлыг сүүлийн арваад жилд өөрчилж чадахгүй байна. Тиймээс Европын олон оронд халдварын үхлийн тохиолдол өндөр хэмжээнд байгааг Клюге сануулав.

Орчин үеийн анагаах ухаан нь ХДХВ-ийг бусадтай адил архаг өвчин гэж ангилах боломж олгосон. Өөрөөр хэлбэл халдвар авсан хүмүүс бусдад дамжуулахгүйгээр урт наслах боломжтой. Клюге эрх баригчдыг ХДХВ-ийн халдвартай тэмцэх хөтөлбөрүүдэд санхүүгийн оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалав.

 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан