Бага насны хүүхдүүд дунд хатги, буглаа өвчлөл эрс нэмэгджээ



Бага насны хүүхдүүд дунд хатги буглаа өвчлөл эрс нэмэгджээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өдөрт дунджаар 30 гаруй хүүхэд энэ төрлийн хагалгаа хийлгэж байна.  Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав "Эрүү нүүрний мэс заслын тасаг, чих, хамар, хоолойн мэс заслын тасаг, нүдний мэс заслын тасаг, ерөнхий мэс заслын тасгуудад өдөрт хамгийн ихдээ 44-45 хүүхэд хагалгаанд орж байсан. Ерөнхий мэс заслын тасагт өдөрт 10-15 буглаа нээж байна. Энэ төрлийн хагалгаа сүүлийн 4-5 жилд эрс нэмэгдсэн" гэв. 
Хатги буглаа өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь хэт их чихэрлэг зүйл хэрэглэх нөгөө талаараа агаар, хөрсний бохирдол нөлөөлж байгааг эмч мэргэжилтнүүд өгүүллээ.  Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Б.Ичинхорлоо "Хүүхдэд хатги гарах тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь агаарын бохирдол болон хоол хүнсний хэрэглээнээс шалтгаалж байгаа. Чихэрлэг хоол хүнс тогтмол хэрэглэснээс цусан дахь сахрын хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр нян, бактери үржих боломж бүрдэнэ" гэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан