Т.Навчаа: Сүүлийн үед КОВИД-ын халдвар хүүхдүүдэд ларингитаар их илэрч байна



Энэ намраас БНХАУ-д гарсан микоплазмын шалтгаантай хатгалгаа өвчний талаар Т.Навчаа эмч мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ намраас эхлээд Хятадад гарсан микоплазмын шалтгаантай хатгалгаа нь айхавтар аюултай биш. Уг өвчнөөр 5-40 насныхан өвддөг. 5-аас доош насны хүүхдүүдэд микоплазмын халдвар тохиолдох нь ховор.
Мэргэжилтнүүд халдварыг 4-7 жилд нэг удаа дэгдэж байгааг судалсан байдаг.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ХӨСҮТ/ мэдээлэл хийхдээ микоплазмын халдварыг явдаг хатгалгаа гэж нэрлэж байсан. Микоплазмын хатгалгаа нь хөнгөн учир өвчилсөн хүн сургууль, ажилдаа явж байдаг учир явдаг хатгалгаа гэдэг.
Амьсгалын замын синтициал вирусийг хүмүүс сүүлийн үед сайн мэддэг болсон. Нэгээс доош насныханд хүнд өвчин. Синтициал вирус нь амьсгалын зам бөглөрөх, хүүхэд шуухинаатай амьсгалах замаар илэрдэг учир заавал эмчид хандаарай.
Сүүлийн үед КОВИД хүүхдүүдэд ларингитаар/төвөнхийн цочмог үрэвсэл/ их илэрч байна. Өөрөөр хэлбэл ларингиттай хүүхдүүдийн шалтгаан нь КОВИД байна. Ларингитийн эмчилгээний заавар гарч, хяналтад орсон" гэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан