Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг анх 2011 оны 09-р сарын 24-ны өдөр “АСАН” анагаах ухааны төвтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Тус баг өнөөдрийн байдлаар 68 дахь мэс заслаа бие даан амжилттай хийгээд байна.
2019 он гарснаас хойш нийт 5 нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс 4 нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, 1 тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.