Хэнтий аймагт гэрийн нөхцөлд яаралтай хагалгаа хийж, жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ

Хэнтий аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт энэ сарын 18-ны өдөр Цэнхэрмандал суманд 38 настай эмэгтэй, умайн гаднах жирэмсэн, цус алдалтын дайрлагатай байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.

Иймд алсын дуудлагаар Цэнхэрмандал суманд очиход, эхийг тээвэрлэх боломжгүй, эхийн биеийн байдал маш хүнд, унтаарсан, дайрлагын хүнд зэрэгтэй хэвлийд их хэмжээний цус алдалттай /НАЦ 4000мл/ байсан тул гэрийн нөхцөлд яаралта хагалгаа хийжээ. Тодруулбал, Эхийн амь насны заалтаар яаралтай мэс заслын тусламжийг гэрт нь үзүүлж, эхийн амь насыг авран хамгаалсан байна. Алсын дуудлагын багт:

  • ЭБЭ-ийн эмч Б.Уранчимэг
  • МЭЭ-ний эмч Г.Алтансувд
  • Хагалгааны сувилагч Б.Мөнгөннавч
  • МЭЭ-ний сувилагч Т.Жавхлантбаяр
  • Жолооч Л. Ууганбаяр, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвийнхөн хамтран ажиллажээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан