"Герман чанар" гэж рекламддаг "Денк"-ийн эмнүүд ХУУРАМЧ, ХОРТОЙ


Германы "Denkpharma"-ийн эмүүдийг манайд "Германд үйлдвэрлэсэн, Герман чанар" гэж сурталчилаад маш өндөр үнэтэй зардаг. Бүр манай улсын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлттэй үнээр олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулж, өндөр үнийнх нь тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлдөг.
Гэтэл "Денк"-ийн эмүүд нь Германы эмийн улсын бүртгэлд байдаггүй, Германдаа нэг ч эмийн санд зарагддаггүй байна.
Тодруулбал, "ДЭМБ-ын Эрт сэрэмжлүүлэгийн системээс Denk pharma GmbH &Co. KG компаний Денк-Эйр жуниор 4мг, 5мг зажилдаг шахмал эмийн 26938, 27084, 27104 цувралын дугаартай бүтээгдэхүүн тогтвортой байдлын судалгааны дүнгээр хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул зах зээлээс эргүүлэн татаж байгаа талаар мэдээллийг ирүүлсэн. Иймд манай улсад 26938 цуврал бүхий “Денк-Эйр жуниор 4мг” зажилдаг шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна" гэжээ.
Энэтхэг, Хятадад үйлдвэрлэж, Германд зөвхөн савлаад "Герман чанар" нэрээр Монголд зардаг болохыг энэ салбарынхан олон жил хэлж ярьсаар ирсэн. Манай төр иргэдээ бодох биш. Монголд бүр төлөөлөгчийн газар нээчихсэн. Гэтэл эдгээр эмүүдэд хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдсон тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зах зээлээс эргүүлэн татах болсон байна. Хамгийн ноцтой нь бүр хүүхдэд зориулсан эмийн нь хольцын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрчээ.
Хүүхдүүдийн амьсгалын замын өвчинд уудаг Denk-ийн үйлдвэрлэсэн Денк-Эйр жуниор буюу Монтелукаст 4 мг,5 мг зажилдаг шахмал эмүүдийн хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул ДЭМБ-аас эмийн зах зээлээс татаж эхэлсэн гэдгийг Монгол улсын Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас албан ёсоор сэрэмжлүүлжээ.
Гэтэл энэ эм манай улсын Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр олгодог зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бас л оржээ. Өмнө нь мөн л Германы "Denkpharma-ийн үйлдвэрлэсэн Лозар - Денк, Колазар-Денк шахмал эмийн найрлагад орсон хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул уг бүтээгдэхүүнийг эмийн зах зээлээс эргүүлэн татаж байсан билээ. Манай улс мөн л хөнгөлттэй үнээр олгодог, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулчихсан. Даатгалаасаа хөнгөлж, хортой эмийг иргэдээ хэрэглэхийг төрийн бодлогоороо дэмжиж байна.
Эм гэдэг нэг талаас анагаах увдистай ч нөгөө талаас хор гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Иргэд нь хуурамч, чанаргүй эмийн талаар мэдээлэлгүйг далимдуулж Монгол улсын төр ч хуурамч эмийн зах зээлийг Эрүүл мэндийн даатгалаасаа дэмжиж санхүүжүүлдэг бусармаг байдлаа таслан зогсоогооч ээ!! Хорт хавдар, элдэв өвчин залуужаад байгаад энэ мэтээр хуурамч эм чинь нөлөөлөөд байгааг үгүйсгэх аргагүй.

https://tsahiur.mn/n/s/15175


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан