"Харшлын үед эмчилгээ хийлгээгүйгээс болж хүндэрч астма болдог"



Зуны улирал эхлэхтэй зэрэгцэн хүмүүс харшлаас хэрхэн ангижрах вэ? гэж бодож эхэлдэг. Тэгвэл эм зүйч О.Уянга дараах зөвлөмжийг хүргэж байна. 
Харшлын улирал 5-р сарын сүүлээс 9-р сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Манай улсад шарилж, тоосны харшилтай хүмүүс их байдаг.
Манай улсын нийт хүн амын 68 хүртэлх хувь нь ургамлын тоосны харшилтай байгааг Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан. Энэ төрлийн харшил нь хамар битүүрэх, нүд загатнах, тууралт өгөх хэлбэрээр илэрдэг. 
Ургамлын харшил хүнд удамших хандлагатай ба аав, ээж нь харшилтай бол хүүхэд нь харшилтай төрөх магадлал өндөр.
Харшлын үед дур мэдэн эм уувал тухайн үеийн шинж тэмдэгийг л дарна. Харин дараа жил дахиад харшил нь илэрнэ. Ингэж явсаар тоосны харшил хүндэрч астма болдог байна. Хлорфенаминыг харшлийн эхэн үед хэрэглэж болно. Харин Холорфинамин уусан ч зовуурь нь дарагдахгүй байвал дараагийн шатны эмийг хэрэглэх шаардлагатайг эм зүйч, эмч нар зөвлөж байна. Харшлын эмэн дундаас Деслора динк болон Лоратин нь харшлын хүнд үед уух эм. Харин Кетотифен болон Профилас эмнүүд нь хуурай ханиалгатай харшлын үед уудаг .
Харшлын үед нүдний дусаалгыг дур мэдэн хэрэглэх нь хараа муутгах эрсдэлтэй. Мөн хамар битүүрсэн тохиолдолд хямд үнэтэй, хурдан үйлчилдэг дусаалга байнга хэрэглэх нь хамран дотор мах ургуулах, харшлыг хүндрүүлэх аюултай.
Харшил эмчлэгддэг. Иймд та өөрт тохирсон эмчилгээг хийлгэж, харшлаас ангижрахыг хүсвэл заавал эмчид хандаарай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан