Агаарт ургамлын тоосонцор дэгдэх үед харшилтай хүмүүсийн халдвар авах эрсдэл нэмэгдэх тул харшлын өвчтэй хүмүүст цар тахлын үеэр өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэм сахихыг эмч нар зөвлөж байна. Агаарт ургамлын тоосонцор дэгдэх улиралд ургамлын харшилтай хүмүүсийн дархлаа суларч, нүд, ам, хамрын салст бүрхэвч харшиж, гэмтдэг. Энэ тохиолдолд хүний бие организм коронавирус болон амьсгалын замын халдварт өртөмтгий болдог аж. Тиймээс харшилтай хүмүүс гэртээ өөрийгөө тусгаарласнаар халдвар авах эрсдэлийг бууруулна гэж эмч нар сэрэмжлүүлжээ. Цар тахлын үед ариутгалын хэрэгслээр цэвэрлэгээ хийхийг зөвлөж байгаа тул харшилтай хүмүүс энэ ажлыг гэр бүлийнхээ бусад гишүүдэд даатгаж, тухайн өрөө тасалгаанд цэвэрлэгээ хийснээс нэг цагийн дараа орохыг мөн сануулж байна. Ингэхдээ харшилтай хүмүүст зориулсан ахуйн цэвэрлэгч бодисыг сонгохыг зөвлөжээ. Тасалгааг хэт их чийгшүүлэх нь тоосны хачиг төдийгүй мөөгөнцөр бий болоход нөлөөлж, эдгээр нь харшлын гаралтай ханиад, бронхит, астм зэрэг өвчнийг үүсгэдэг байна. Харшил нэг хэлбэрээс нөгөө рүү шилжих нь элбэг. Нялх хүүхдүүдэд харшил арьсан дээр анх илэрч, 3-5 насанд нь ургамлын тоосонцорт харшиж эхэлдэг бол 5-7 насанд уушгинд нөлөөлж эхэлдэг байна. Хотын бүсэд цэцэг дэлгэрэх явц аажим явагддаг тул бие организмд аажмаар дасах боломж олгодог гэнэ. Цэцэг дэлгэрэх оргил үе нь дунджаар тавдугаар сарын 10-15-ны хооронд үргэлжилдэг аж.