Омикроны шинэ дэд хувилбар тархаж эхэлжээ



Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны шинэ дэд XBB хувилбар бүртгэгдсэнээс хойш коронавирусын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэдээллээ. Илэрч буй шинж тэмдгийн хувьд өмнөх хувилбартай төстэй, насанд хүрэгчдэд суулгах зовиур илэрч байгаа юм байна. 
Өвчлөл нас харгалзахгүй тохиолдож байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт ковидын 205 тохиолдол бүртгэгджээ. Харин иргэд амны хаалт хэрэглэхээ больж, халдвар хамгаалалтын дэглэм баримтлах нь багассан учир дахин дэгдэлт үүсч байгааг эмч нар анхааруулсан.
Иймд иргэд олон нийтийн газраар явахдаа амны хаалт заавал зүүх, гараа тогтмол ариутгахыг зөвлөж байна. Тэр дундаа бага насны хүүхдэдээ амны хаалт тогтмол зүүлгэхийг анхаарууллаа.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан