АНУ-ын сувилагч нарын гуравны нэг нь мэргэжлээ солих бодолтой байна



COVID-19” цар тахлын үеэр хэт их ачаалалтай ажиллаж, ядаргаанд орсны улмаас АНУ-ын сувилагч нарын гуравны нэг нь мэргэжлээ орхих бодолтой байгааг судалгааны дүн харуулжээ. “AMN Healthcare Services” компаниас нэгдүгээр сард 18 мянга гаруй сувилагчийг хамруулсан хийсэн судалгаагаар, түүнд оролцогчдын 30 хувь нь ажил мэргэжлээ орхихыг хүсэж байна гэсэн нь цар тахлаас улбаатай ажлаас халагдах давлагаа эхэлж байсан  2021 оныхтой харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт аж. 

Үүнээс гадна, сувилагч нарын 36 хувь нь салбартаа үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа боловч ажлын байраа сольж магадгүй байгааг судалгаа харуулжээ.  Түүнчлэн олон өөрчлөлт хийх шаардлагатай байгааг харуулсан байна Тухайлбал, судалгаанд оролцогчдын 69 хувь нь цалингаа нэмүүлэхийг,  63 хувь нь стрессийг бууруулахын тулд илүү аюулгүй ажлын орчинд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Цар тахлын үеийн ажлын хэт их ачааллаас болж 2021 оны сүүлчээс эхлэн дэлхий даяар олон тооны эмнэлгийн ажилтнууд ажлаасаа халагдах үзэгдэл түгээмэл болж,  өнгөрсөн оны эхээр оргил үедээ  хүрч сүүлийн хоёр жилийн турш эмнэлгийн ажилтнуудын хомсдол үүсгэсээр  байгаа аж.  Хэдийгээр эмнэлгүүдэд боловсон хүчний хомсдол хэдэн жилийн турш асуудал байсаар ирсэн ч 2021 оны сүүлчээр дэлхий даяар эрчээ авч, эмнэлгийн ажилтнууд олноороо ажлаасаа халагдах үзэгдэл газар авсны улмаас өнгөрсөн оны эхээр оргил үедээ  хүрчээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан