Д.Сарангэрэл: ЭМЧ нарын цалин 122-170 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Өнөөдрийн Засгийн газрын хурлаар эмч нарын цалинг нэмлээ. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эмч нарын цалин 21.3-47.1 хувиар, мөнгөн дүнгээр тооцвол 122-270 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, "2018 оны есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачаалалтай ажилладаг сувилагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн билээ. Үүний үр дүнд сувилагчид маань 127-183 мянган төгрөгөөр цалингаа нэмүүлсэн. Харин эмч нар өнөөдрийг хүртэл цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Эмч нар цалингийн сүлжээгээр 4, 5 дугаар шатлалд байсныг Засгийн газрын хуралдаанаар 6, 7 руу шилжүүллээ. Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 122-170 мянган төгрөгөөр нэмэгдлээ.
Мөн есдүгээр сард сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийн хүмүүсийн цалингийн нэмэгдэл орхигдсон. Тиймээс сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслан ажилтнуудын цалингийн сүлжээний шатлалыг нэмэгдүүллээ.
Түүнчлэн, түргэн тусламжийн 511 жолооч 400,000 гаруй төгрөгийн цалин авч байсныг 142,928 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэснээр нийтдээ 8,696 хүн шатлал ахиж, үүн дээрээ ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал нэмэгдэнэ" гэв.
Т.Гэрэл
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан